Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

5 сар 2021
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 4 сар   6 сар »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
5 сар 22, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Сүхбаатар аймгийнхан сүүгээр аяны дөрөөг нь мялаав…

2021.05.24. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн сонгуулийн сурталчилгаа Сүхбаатар аймагт боллоо. Сүхбаатар аймаг бол нэр дэвшигч У.Хүрэлсүхийн аавынх нь төрсөн нутаг, Их жанжин Д.Сүхбаатарын өлгий нутаг билээ. Нутгийн зон олон нь төв талбайдаа хуран цуглаж, мөрийн хөтөлбөр танилцуулах уулзалтад идэвхтэй оролцон, Цэцэн хан аймгаас дараагийн Ерөнхийлөгч сонгогдох ёстой хэмээн дэмжиж байгаагаа хэлж, амжилт хүслээ. МАН-ын дарга, УИХ-ын гишүүн, Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид нэр дэвшигч У.Хүрэлсүх: Нутгийн ахан дүүс та нартайгаа агуу их жанжин Д.Сүхбаатарынхаа хөшөөний өмнө уулзаж байгаадаа сэтгэл өндөр байна. Эцэг өвгөдийн минь өлгий, аавын минь нутаг  Цэцэн хан аймаг бол миний ажил, амьдралын гараагаа эхлүүлсэн түүхэн нутаг. Цэцэн хан аймгийнхан бол талын баатрууд юм шүү.  Надад итгэл өгч, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн журмын нөхдөдөө талархаж байна. Шударга ёс тогтсон нийгмийг бүтээх ёстой. Байгалийн баялаг бол бурхны бэлэг. Бид сүүлийн хэдэн жил шударга бусын төлөө тэмцэж, олон төрийн өмчит үйлдвэр, уул уурхайн тусгай зөвшөөрлийг төрийн өмч болгож хурааж авсан. Монголд хүн засагладаг биш хууль засагладаг байх ёстой. Эрдэнэт улсын үйлдвэрийн газрыг хувийн мэдлээс төрд авснаар өмнөхөөсөө тав дахин ашиг өгч байна. Энэ ашиг шимээсээ ард иргэддээ хуваарилж эхэлсэн. Оюутолгойн татварын орлогоос иргэн бүрд 300 мянган төгрөг олголоо. Энэ бол байгалийн баялгийн үр шим юм шүү. Монголд нэг хүний дарангуйлал тогтох гэж байна гээд зарим хүн увайгүй зүйл ярьж явна гэсэн. Энэ ямар ч боломжгүй зүйл. МАН-ын 200 гаруй мянган гишүүд дэмжигчид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Парламентын засаглалтай улс оронд нэг хүний  дарангуйлал бий болохгүй гэдгийг хариуцлагатайгаар та бүхэнд хэлье.  Цаашлаад Монгол Улс үйлдвэрлэгч орон болох ёстой. Үйлдвэрлэгч орон болохын тулд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд хөгжлийн төлөө нэг цонхоор хардаг, хамтарч ажилладаг байх ёстой. Монголын төр бодлогоор аж ахуйн нэгжүүд, иргэдээ ажлын байраар хангаж ажиллах нь зөв. Харин бидний дайсан бол ажилгүйдэл, архидалт, авлига хээл хахууль. Үүнтэй тэмцэх ёстой. Эцэст нь хэлэхэд 100 жилийн түүх бүтээсэн, өвөг дээдсийнхээ түүхэн замналыг нутгийн хүү нь сэвтээхгүй үргэлж өндөрт өргөж явах болно гэлээ. Сүхбаатар аймгийн иргэд сонгогчдын хувьд нутгийн хүү маань Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, наран ургах зүгээс сурталчилгаагаа эхлүүлж, амьдралд ойр, ард түмний аж байдлыг дээшлүүлэх мөрийн хөтөлбөр танилцуулж байгаад гүн талархаж байна. Цаашид мөрийн хөтөлбөртэй улам сайн танилцана. Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг хангаж ажиллах ёстой. Ерөнхий сайд байхдаа шударга ёсыг бэхжүүлэх ажлаа үргэлжлүүлээд ажиллаж чадна гэдгийг хэлж байлаа.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.