Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

5 сар 2024
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 4 сар    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
5 сар 1, 2024

Монголын болон эдийн засгийн мэдээний өдөр тутмын эх сурвалж

Бидний тухай

Элсэн дугуй ХХК-ийн гүйцэтгэх захирал, dailypost.mn сайтын эрхлэгч А.Энхтуул нь ОХУ-ын Санкт-Петербургийн их сургууль /Saint-Petersburg state university/-д олон улсын сэтгүүлзүйн бакалаврын зэрэг хамгаалснаас хойш буюу 2006 оноос хойш бичсэн Монголын эдийн засгийн талаарх өөрийн нийтлэлээ эмхэтгэж, ОХУ-ын Москва хотын Эдийн засгийн дээд сургууль /Higher School of Economics in Moskow/-д сэтгүүлзүйн магистрийн зэрэг хамгаалахад зориулж уг сайтыг санаачилсан болно. А.Энхтуул нь dailypost.mn сайтыг өөрөө хөгжүүлсэн бөгөөд 2006 оноос хойшхи өөрийн нийтлэлээ эмхэтгэн байжуулсан болно. Тиймээс dailypost.mn сайт нь бүхэлдээ А.Энхтуулын сэтгүүлзүйн судалгааны ажил бөгөөд Элсэндугуй компанийн өмч юм. Тиймээс бусдын оюуны өмчийг хуулбарлаж хууль бус зүйлд ашиглах хориотой. Үүн дээр үндэслэн хийгдсэн аливаа шийдвэр болон эрсдэлийг Элсэн дугуй компанийн dailypost.mn сайт болон сэтгүүлч А.Энхтуул хариуцахгүй болно. Манай сайт олон жил нэг хүний дагнан судалсан Монгол Улсын эдийн засгийн талаарх нийтлэлтэй учраас өргөн цар хүрээтэй, судалгаа сайтай болж, өргөжин тэлсээр байна. Бидний зорилго Монгол Улсын түүх, соёл, нийгэм, эдийн засаг, улс төр, гадаад харилцаа, уул уурхай, бизнес, зах зээлийн талаарх мэдээ, мэдээллийг баттай эх сурвалжаас, үнэн бодитой, түргэн шуурхай, тэнцвэртэй тоймлон хүргэж, монгол улсаа гадаадад давхар сурталчлах зорилго өвөртөлж, дэлхийн сэтгүүлзүйн стандартад нийцүүлэхээр тооноос чанарт гэсэн уриатай ажиллаж байна. Тиймээс dailypost.mn сайт Монгол хэлнээс гадна, Англи, Орос, Унгар, Солонгос, Япон, Индонези, Швед зэрэг олон хэлээр гадаад, дотоодын уншигчдад нэгэн зэрэг хүрч байгаагаас гадна, дэлхийн шилдэг хэвлэл мэдээллийн AP, Reuters, AFP, CGTN, Итар-Тасс, Синхуа зэрэг агентлагуудад хүрч ажиллахыг эрмэлзэж байна. Манай сайт өнөөдөр Монголын уншигчдад хүрээд зогсохгүй, Америк, Өмнөд Солонгос, Герман, Япон, Орос, Турк, Франц, Унгар, Энэтхэг, Кувейт, Нидерланд, Танзани, Хятад, Хонг-Конг, Финлянд, Англи, Итали, Пакистан, Украин, Вьетнам, Австрали зэрэг дэлхийн өнцөг булан бүрт хүрч гадаад, дотоод уншигчдынхаа тоог нэмэгдүүлсээр байгааг уламжлахад таатай байна. Бидэнтэй elsendugui@gmail.com, enhtuul@yahoo.com, dailypost859@gmail.com e-mail хаягуудаар, 90152005 утсаар холбогдоно уу.

Элсэн дугуй ХХК-ийн гүйцэтгэх захирал, dailypost.mn сайтын эрхлэгч
Аюушийн Энхтуул

Боловсрол:

-2000-2001 онд ОХУ-ын Эрхүү хотын Техникийн их сургууль /Irkutsk National Research Technical University/-ийн Олон улсын харилцааны факультетад хэлний бэлтгэлд суралцаж төгссөн.

-2002-2006 онд ОХУ-ын Санкт-Петербургийн Улсын Их Сургууль /Saint Petersburg State University/-ийн Сэтгүүлзүйн факультетад олон улсын сэтгүүлчээр суралцаж төгссөн.

-2018 оноос ОХУ-ын Москва хотын Эдийн засгийн дээд сургууль /Higher School of Economics in Moskow/-ийн Коммуникаций, медиа и дизайны факультетад Журналистика данных чиглэлээр магистрийн хөтөлбөрт суралцаж мэргэжил дээшлүүлсэн.

Ажлын туршлага:

-2008-2019 онд МҮОНРадиогийн Монголын дуу хоолой гадаад сурталчилгааны албанд сэтгүүлчээр, Улс төр, нийгэм, эдийн засгийн албанд Эдийн засаг нэвтрүүлгийн редактор тоймчоор, Хурд агентлагийн Тусгал хөтөлбөрт продюсероор, mnb.mn сайтад нийтлэлчээр, МҮОНРТ-ийн Монголын мэдээ сувагт тоймчоор ажилласан. МҮОНРТ-ийн Монголын мэдээ мэдээллийн сувгийг санаачилсан.

-2019 онд Элсэн дугуй ХХК-ийг үүсгэн байгуулж гүйцэтгэх захирлаар нь ажиллахын сацуу, тус компанийн dailypost.mn сайтын эрхлэгчээр ажиллаж хөгжүүлэлт хийж байна. Сонин, сэтгүүл, сайт, радио, телевиз зэрэг сэтгүүлзүйн салбарт тасралтгүй 15 жил ажилласан туршлагатай.

Шагнуулсан байдал:

  • Сангийн яамны 100 жилийн ойн хүндэт тэмдэг,
  • Монгол банкны хүндэт жуух,
  • Эдийн засгийн хөгжлийн яамны хүндэт жуух,
  • МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Алтан од медаль,
  • Залуучуудын холбооны Тэргүүний залуу,
  • Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ган үзэгтэн,
  • Хэвлэлийн хүрээлэнгийн Эдийн засгийн шилдэг сэтгүүлч
dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.
Translate