Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

1 сар 2022
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 12 сар   2 сар »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
5 сар 1, 2024

Монголын болон эдийн засгийн мэдээний өдөр тутмын эх сурвалж

Эрчим хүчээр хангах гэрээнд гарын үсэг зурав…

2022.01.26. Засгийн газар. Төрийн ордон. Монгол Улс. Оюу толгой ХХК-тай Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг байгуулах талаар холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд даалгалаа. Оюу толгой уурхайн цахилгаан эрчим хүчний хэрэглээг Монгол Улсын нэгдсэн сүлжээнээс хангах Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний төслийг эцэслэн боловсруулж дуусчээ. Засгийн газрын хуралдаанаас гэрээг баталгаажуулж, үзэглэх эрхийг өгсөн байна. Энэ дагуу Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Оюу толгой компанийг урт хугацаанд Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Диспетчерийн үндэсний төв ХХК, Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК болон Оюу толгой ХХК өнөөдөр гарын үсэг зурлаа. Оюу толгой уурхайн хувьд цахилгаан эрчим хүч амин чухал хэрэглээ юм. Гүний уурхайг эхлүүлэхэд бэлэн болоод байгаа энэ цаг үетэй давхцан эрчим хүчний хангамжийн асуудлыг шийдвэрлэх нь нэн чухал үйл явдал боллоо. Ингэснээр гүний уурхай дахь ажилчдын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг баталгаажуулах ач холбогдолтой бөгөөд гүний уурхайн үйл ажиллагаа урт хугацаанд тогтвортой ажиллах нь Монгол Улсын эдийн засгийн хувьд онцгой ач холбогдолтой юм. Монгол Улсын Эрчим хүчний сайд Н.Тавинбэх: Оюу толгой компанийн цахилгаан эрчим хүчний хангамжийг шийдвэрлэж буй энэ мөч нь Монгол Улсын эрчим хүчний салбарын хувьд тэмдэглүүштэй үйл явдал болж байна. Монгол Улсын Засгийн газар болон Оюу толгой ХХК хооронд Оюу толгойн ирээдүйн хөгжил, үйл ажиллагааг тодорхойлох өөр бусад чухал асуудлуудыг шийдвэрлэж, санал нэгдсэн том амжилтын нэг хэсэг нь болж байна гэлээ. Оюу толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес: Монгол Улсын Засгийн газар болон Оюу толгой компани үр бүтээлтэй, харилцан ойлголцож хамтран ажилласны дүнд өнөөдөр Оюу толгой уурхайг Монгол Улсын дотоодын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс урт хугацаанд цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг байгууллаа. Ингэснээр Оюу толгойгоос Монгол Улсад оруулах хувь нэмэр, өгөөж улам бүр нэмэгдэнэ гэсэн юм. Монгол Улсын Засгийн газраас Өмнөд говийн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордууд болох Нарийнсухайт, Овоот толгой, Тавантолгой, Оюутолгойн зэс-алтны орд, Цагаан суварга, Шивээ-Овоо  ордуудыг ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээг шат дараалалтайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүний хүрээнд дээрх орд газруудыг дотоодын эрчим хүчний системээс хангах зорилгоор 670 км урттай 220 кВ (киловольт)-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, том чадлын 220 кВ-ын гурван дэд станцыг 2021 онд барьж дуусгасан. Мөн 450 МВт-ын хүчин чадалтай Тавантолгойн дулааны цахилгаан станцыг төр өөрөө бүтээн байгуулах шийдвэр гаргаж, хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд Тавантолгойн дулааны цахилгаан станц ашиглалтад орсноор Оюу толгойн уурхайн БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны эрчим хүчний системээс авч буй импортын цахилгаан эрчим хүчийг орлох юм. Гэрээ байгуулагдсанаар Тавантолгой дулааны цахилгаан станцыг барьж байгуулах төслийн санхүүжилтэд чухал нөлөө үзүүлэх юм. Мөн жил бүр 173 сая ам.долларын импортын цахилгааныг дотоодоос худалдан авснаар Монгол Улсын гадаад худалдааны тэнцэлд эерэг нөлөө үзүүлэх юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.
Translate