Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

10 сар 2020
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 9 сар   11 сар »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
5 сар 21, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

НҮБ-ын 75 жилийн ойг тэмдэглэв

Гадаад харилцааны яам, НҮБ-ын Суурин зохицуулагчийн алба хамтран НҮБ-ын өдөр – Нэгдсэн Үндэстний Байгууллагын 75 жилийн ойн арга хэмжээг энэ сарын 22-нд Гадаад харилцааны яаманд зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ 75 жилийн өмнө байгуулагдаж байсан НҮБ-ын Дүрмийн үзэл санаа, үндсэн зорилго биеллээ олж, НҮБ нь дэлхийн улс үндэстнүүдийн тусгаар тогтнол, энх тайван, аюулгүй байдлын баталгаа, хөгжил цэцэглэлтийн өмөг түшиг болж чадсаныг онцлон тэмдэглэв. Ерөнхий сайд Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэн нь олон улсын тавцанд нэр хүнд, байр сууриа батжуулах, гадаад бодлогоо өргөжүүлэх, бусад улс орнуудтай өргөн хүрээнд хамтран ажиллах өргөн боломж, бололцоог нээж өгснийг тэмдэглээд Засгийн газрын зүгээс НҮБ-тай нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. Хүндэтгэлийн арга хэмжээнд НҮБ-ын Суурин зохицуулагч Т.Мишра, Дипломат корпусыг төлөөлж ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов нар үг хэлж, НҮБ-ын агентлагууд Монгол Улсад хэрэгжүүлж буй хөтөлбөр, үйл ажиллагааныхаа талаар танилцуулга хийлээ. Манай улс НҮБ-д 1961 оны аравдугаар сарын 27-нд элссэн бөгөөд 60 жилийн ойн хүрээнд Монгол Улс-НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааны ололт амжилтыг дүгнэх, хэтийн төлөвийг тодорхойлох, олон нийтэд сурталчлахад чиглэсэн ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.