Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

1 сар 2011
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 12 сар   9 сар »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
5 сар 1, 2024

Монголын болон эдийн засгийн мэдээний өдөр тутмын эх сурвалж

Хувьцааны данс хэрхэн нээлгэдэг вэ…

2011.01.08. Улаанбаатар хот. Монгол улс. Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан брокерийн компаниуд Монголын хөрөнгийн биржэд суудлын эрх авдаг. Монголын хөрөнгийн биржэд суудлын эрхтэй брокерийн компаниуд үнэт цаасны арилжаа хийх эрхтэй байдаг. Биржэд бүртгэлтэй брокерийн компаниудыг Монголын хөрөнгийн биржийн цахим хуудаснаас харж сонголтоо хийх боломжтой. Мөн брокерийн компанийхаа санхүүгийн тайлан балансыг давхар судлах хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөдөг. Иргэд, аж ахуйн нэгжүүд арилжаанд орохын тулд эхлээд сонгосон брокер, дилерийн компаниараа дамжуулан Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвд хувьцааны данс нээлгэх ёстой. Энэ нь үнэт цаас худалдаж авах мөнгөө байршуулдаг данс юм. Байршуулсан мөнгөөрөө үнэт цаас авсан тохиолдолд тухайн дансанд хувьцаа нь хадгалагдаж байдаг. Хэрэв хувьцаагаа зарвал орлого нь тухайн дансанд мөн хадгалагдаж байдаг юм. Хувьцааны данс нээлгэхэд дор хаяж ажлын 5 хоног шаарддаг. Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд нээгдсэн хувьцааны данс руугаа дурын арилжааны банкаар дамжуулан хувьцаа худалдаж авах мөнгөө байршуулдаг. Өөрөөр хэлбэл, брокерийн компаниар дамжуулан үнэт цаасны дансаа нээлгэнэ. Арилжааны банкаар дамжуулан хувьцаа авах мөнгөө үнэт цаасны дансандаа байршуулж ирсэн юм. Ингэж үнэт цаасны арилжаанд оролцох эхлэл тавигддаг билээ. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.
Translate