Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

7 сар 2021
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 6 сар   8 сар »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
5 сар 1, 2024

Монголын болон эдийн засгийн мэдээний өдөр тутмын эх сурвалж

TDB capital брокерийн эрх авсан нь…

Худалдаа хөгжлийн банкны охин компани болох Ти Ди Би Капитал хязгаарлагдмал хариуцлагатай компани 2011 оны гуравдугаар сарын 28-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос брокерийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авсан байдаг. Брокерийн үйлчилгээ явуулах эрхийг хуулийн дагуу авсан гэх тайлбарыг Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Орхон тухайн үед өгч байлаа. Харин Худалдаа хөгжлийн банкны охин компанид брокерийн эрх олгосон нь хууль бус үйлдэл хэмээн үзэж, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооныхон Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлд гомдол гаргаж байсан юм. Энэ гомдлыг хяналтын зөвлөл хэлэлцээд Санхүүгийн зохицуулах хорооноос 2011 онд гаргасан 73 тогтоолын нэг дэх хэсгээс брокер гэсэн үгийг хасах шийдвэр гаргаж байлаа. Өөрөөр хэлбэл, Худалдаа хөгжлийн банкинд олгосон брокерийн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан юм. Гэхдээ нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг болоод өнгөрсөн байдаг нь ихээхэн хачирхалтай бөгөөд араасаа багагүй хардлага төрүүлсэн юм. Ингэж хэлж байгаа нь санхүүгийн зохицуулах хороо 73 тогтоолоосоо брокер гэдэг үгийг хассан ч, оронд нь брокер гэдэг үгний хуулийн тайлбарыг орлуулчихсан явдал. Тэр үед мөрдөгдөж байсан Үнэт цаасны тухай хуульд брокерийн үйлчилгээ гэж бусдын нэрийн өмнөөс үнэт цаас зуучлан худалдах, худалдан авах ажиллагааг хэлнэ гэж томьёолсон байдаг аж.

Санхүүгийн зохицуулах хороо 73 тогтоолоосоо брокер гэдэг үгийг авсан ч, оронд дээрх томьёоллыг оруулсан гэсэн үг юм. Ийнхүү дээрх шалтгаанаас үүдэлтэйгээр арилжааны банкууд болон үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны хооронд хэдэн жилийн өмнө ширүүхэн маргаан өрнөсөн билээ. Харин Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох албан тушаалтан Дүгэржав: Банкны тухай хуулийн 6.2.7-д арилжааны банк, түүний хараат болон охин компани харилцагчдын нэрийн өмнөөс түүний даалгавраар гүйцэтгэх хөрөнгө оруулалтын бусад ажил үйлчилгээг эрхэлж болно гэж заасан байдаг. Үүнийг брокерийн үйлчилгээ гэж үзэн Худалдаа хөгжлийн банкинд брокерийн үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл олгосон хэмээн тайлбарлаж байлаа. Харин Нортенсек брокерийн компанийн захирал Өлзийбаяр: Бусдын нэрийн өмнөөс хөрөнгө оруулалтын бусад үйлчилгээ эрхлэх нь брокерийн үйлчилгээ биш юм хэмээн няцааж байлаа. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын бусад ажил үйлчилгээ, брокер гэдэг хоёр тусдаа ойлголт болохыг хэлж байсан юм. Эдийн засгийн хоёр өөр хэллэгийг нэг зүйл хэмээн тайлбарлаж, Худалдаа хөгжлийн банкны охин компани болох Ти Ди Би Капитал хөрөнгийн зах зээлд хөл тавьсан нь энэ салбарт олон жил үйл ажиллагаа явуулсан брокерийн компаниуд төдийгүй, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны хүчтэй эсэргүүцэлтэй тулсан нь энэ билээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.
Translate