Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

5 сар 2021
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 4 сар   6 сар »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
5 сар 1, 2024

Монголын болон эдийн засгийн мэдээний өдөр тутмын эх сурвалж

Баялгаар өртөөлсөн 10 жил…

Эрдэнэс Тавантолгой ХК 10 жилийнхээ ойд зориулан Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран Баялгаар өртөөлсөн 10 жил нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэж, өнөөдөр нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн нээлтэд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга П.Баттулга нар оролцов. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Өв соёлын хөтөлбөр сангийн тэргүүн Ц.Хулан болон тус сангийн зураачид Эрдэнэс Тавантолгой ХК-тай хамтран ажиллаж говь нутгийн  байгалийн цогцолборт байдлыг хадгалах зорилгоор зурсан өөрсдийн зургуудыг бэлэглэв. Гэрэл зургийн үзэсгэлэнд архивын болон Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны зурагчдын 60 орчим бүтээлийг дэлгэсэн бөгөөд энэ сарын 30-ны өдрийг дуустал Блюмон төвийн 1 давхарт үргэлжлэх аж.


Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.
Translate