Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

11 сар 2021
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 10 сар   12 сар »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
5 сар 22, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгчтэй уулзлаа

2021-11-02. Шотланд улс. Глазгоу хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Масагүцү Асакаватай уулзлаа. ИБУИНХУ-ын Глазгоу хотод болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Масагүцү Асакаватай уулзлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтын эхэнд Монгол Улс, Азийн хөгжлийн банктай хамтран ажиллаж эхлээд 30 жил болсныг цохон тэмдэглэж, ойн баярын мэндийг хүргэв. Монгол Улс, Азийн хөгжлийн банкны 2024 он хүртэлх хамтын ажиллагааны хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн асуудал, ногоон хөгжилд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг түлхүү хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болж буй уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажлыг Монгол Улсад эрчимжүүлж, цөлжилт, шар шороон шуургыг сааруулах зорилгоор тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг санаачлан ажиллаж буй талаараа дурдав. Түүнчлэн ногоон хөгжилд чиглэсэн бодлогыг Монгол Улсад хэрэгжүүлэхэд бусад орны сайн туршлагыг нэвтрүүлэх, ялангуяа ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, мөн сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Азийн хөгжлийн банктай нягт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. АХБ нь уур амьсгалын өөрчлөлт, экосистемийн доройтолтой тэмцэх чиглэлд Монгол Улстай илүү өргөн хүрээнд хамтран ажиллаж, санхүүжилтийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэхээр болсон гэдгийг ерөнхийлөгч Масагүцү Асакава тодотгов. Энэ чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ногоон хөгжлийн бодлого, санал, санаачилгыг дэмжин ажиллана гэлээ. Уулзалтын үеэр Монгол Улс, АХБ-ны хамтын ажиллагаа, түүний тэргүүлэх чиглэлүүд, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.