Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

7 сар 2021
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 6 сар   8 сар »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
5 сар 21, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Элсэлтийн ерөнхий шалгалт ирэх сарын 19-22-нд болно…

Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2021 оны наймдугаар сарын 19-22-нд зохион байгуулахаар болжээ. Энэ жил 40,420 хүүхэд шалгалт өгөх бөгөөд зохион байгуулалтад 9,000 орчим багш, ажилтан оролцох юм банйа. 7,600 хүүхэд сумаас аймгийн төвд очиж шалгалт өгөх ажээ. 
Энэ хичээлийн жилд 12 дугаар ангийг 34811 сурагч төгсөж байгаагаас 31782 нь Элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдахаар бүртгүүлжээ. Харин өмнөх оны төгсөгчдөөс 8638 сурагч элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдах хүсэлт гаргаад байна. Бүртгүүлсэн сурагчдын 44 хувь нь эрэгтэй, 56 хувь нь эмэгтэй байна. Элсэлтийн ерөнхий шалгалтад газарзүйн хичээл сонгосон 1235 сурагч байгаа нь хамгийн цөөн үзүүлэлт бол, 27951 сурагч математикийн хичээлийг сонгосон нь хамгийн их үзүүлэлт болж байна. Элсэлтийн ерөнхий шалгалтад орох сурагчдын насны бүтцийг авч үзвэл 15-16 настай 27 шалгуулагч, 17 настай 1675 шалгуулагч, 18 настай 25082 шалгуулагч, 19 настай 13636 шалгуулагч байгаа ажээ. Шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой бүх мэдээллийг нэг дороос буюу www.EEC.mn сайтаас авах боломжтой. Элсэлтийн ерөнхий шалгалтыг цаашид жилд хоёр удаа авдаг болохоор төлөвлөж байгаа. Сурагчид ЭЕШ-д бэлэн болсон гэж үзсэн тэр үедээ шалгалтаа өгөх боломж үүгээр бүрдэнэ. Мөн өмнөх шалгалтад амжилтгүй дүн авсан шалгуулагч хагас жилийн дараа дахин шалгуулах боломжтой. Мөн гадаад улс оронд суралцах оюутнууд тухайн орны хэлний шалгалтыг амжилттай давах ёстой байдаг. IELTS, TOEFL, HSK эдгээртэй дүйх хэмжээний Монгол хэл бичгийн үндэсний шалгалтын тогтолцоог бүрдүүлэхээр төлөвлөж байгаа талаар салбарын яамнаас нь өмнө мэдээллэж байсан юм. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.