Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

1 сар 2022
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 12 сар   2 сар »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
5 сар 21, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Мэдээлэл түргэн шуурхай өгч солилцох чиглэл өгөв…

2022.01.10. Барилга хот байгуулалтын яам. Монгол улс. Хилээр нэвтрэх барилгын материалын тээвэрлэлт, бүтээн байгуулалтад шаардагдах барилгын материалын хангамжийг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа зэрэг цаг үеийн нөхцөл шалтгаанаас үүдэн Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч нарын төлөөлөлтэй санал солилцох уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Зам тээвэр хөгжлийн яамны холбогдох газрын дарга нар өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Мөн тус яамны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсээс авч хэрэгжүүлж буй ажлуудын талаарх танилцуулгыг хийж саналуудаа солилцлоо. Мөн зарим гол нэр төрлийн материал импортолж буй байгууллагууд борлуулалтын үнийг тогтвортой байлгах, цаашид үнийг үе шаттай бууруулах бодлого барьж ажиллахаа илэрхийллээ. Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар 2022 онд иргэдийг орон сууцжуулах, бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэхэд тээвэрлэлтийн хүндрэлээс үүдэж, ачаа бараа саатах эрсдэлийг даван туулах хүрээнд төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, ханган нийлүүлэгч байгууллагууд ажлын нягт уялдаа холбоотой ажиллаж, Зам тээвэр хөгжлийн яам, Гадаад харилцааны яам болон хил, гаалийн мэргэжлийн байгууллагуудтай уулзалт хийж, мэдээллээ түргэн шуурхай өгч солилцох, нэгдмэл байдлаар хамтран ажиллах чиглэлийг өгсөн байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.