Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

8 сар 2022
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 7-р сар   9 сар »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
5 сар 22, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Мандал даатгал тайлангаа танилцуулав…

2022.08.15. Монгол Улс. Улаанбаатар хот. Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй Мандал Даатгал /MNDL/ ХК 2022 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа. Тайлант хугацаанд:  

  • Компанийн нийт хөрөнгийн хэмжээ 61.2 тэрбум төгрөгт хүрсэн нь 2021 оны эцсээс 4.44 хувиар өссөн үзүүлэлт болж байна.
  • Хөрөнгө оруулалтын орлого 2.7 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 40 хувь өссөн үзүүлэлт юм. Мөн мөнгө түүнтэй адилтгах хөрөнгө болон хөрөнгө оруулалтын хэмжээ 38.6 тэрбум төгрөгт хүрч, 2021 оны мөн үеэс хувиар өссөн байна.
  • Даатгалын үйл ажиллагааны ашиг энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 4.9 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 0.1 тэрбум төгрөгөөр өсжээ.
  • Татварын дараах цэвэр ашиг 2021 оны хоёрдугаар улиралд 3.1 тэрбум төгрөг байсан бол энэ оны эхний хагас жилд 2.3 тэрбум төгрөг болж буурсан байна.
  • Компанийн үндсэн хөрөнгө 1.8 тэрбум төгрөг болж өнгөрсөн оны мөн үеэс 27.8 хувиар нэмэгджээ.
  • Энэ оны эхний хагас жилд Мандал Даатгал ХК-ийн хувьцааны арилжааны дүн 7.9 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд нэгж хувьцааны ханш 96.43 төгрөгөөр хаагдсан байна.
  • Компанийн 2021 оны цэвэр ашгаас 1.9 тэрбум төгрөгийг нэгж хувьцаанд төгрөгөөр тооцож, хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараажээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.