Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

12 сар 2021
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 11 сар   1 сар »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
5 сар 22, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Төсөл гүйцэтгэгчдийг дэмжих шийдвэр гарав…

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл гүйцэтгэхээр гэрээ байгуулсан, ажил гүйцэтгэж байгаа зарим аж ахуй нэгж, байгууллагууд Коронавируст халдвар /ковид-19/ цар тахлын нөлөөллөөс үүдэж тоног төхөөрөмжийн худалдан авалт, тээвэрлэлт хойшлогдох мөн барилгын түүхий эд материалын хомсдол, үнийн өсөлт зэргээс хамаарч гэрээний хугацаандаа ажлаа дуусгах зэрэг нөхцөлүүдээс үүдэж 2021 оны батлагдсан санхүүжилтээ бүрэн авах боломжгүй байдал үүссэнийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлүүллээ. Захиалагч байгууллагуудын хүсэлтийн дагуу тухайн захиалагчийн хөрөнгө оруулалтын барьцаа хөрөнгийн дансанд байршуулж, 2022 онд ажлаа гүйцэтгэсний дагуу ажлын гүйцэтгэлээр олгож дуусгах шийдвэрийг Засгийн газар гаргаж, хувийн хэвшлээ дэмжиж ажиллах боломжийг бүрдүүллээ. Ингэснээр 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийгэм, эдийн засгийн олон зорилтыг хэрэгжүүлэх, төслүүдийн төсөвт өртөг нэмэгдэх, олон жил үргэлжлэх эрсдэлээс хамгаалах боломж бүрдлээ гэж Сангийн яамнаас мэдээлэв.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.