Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

12 сар 2021
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 11 сар   1 сар »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
5 сар 22, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Кубын элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив…

Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хорхе Альберто Феррер Родригесийг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүлээн авч уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр орны уламжлалт найрсаг харилцаа нэгэн жарныг дамнан амжилттай хөгжиж ирсэнд баяртай байгаагаа илэрхийлж, цаашид шинжлэх ухаан, эрүүл мэнд, биотехнологийн шинэ технологийг Монголд нэвтрүүлэх, нарийн мэргэжилтэн бэлтгэхэд Кубын талтай хамтран ажиллах санал дэвшүүлэв. Элчин сайд Хорхе Альберто Феррер Родригес хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийлж, Кубын Засгийн газраас Монгол оюутнуудад олгодог тэтгэлгээ үргэлжлүүлэн олгохоор ажиллаж байгааг хэлэв. Кубын тал 1963 оноос хойш оюутны тэтгэлэг олгож байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Монголын 140 гаруй оюутан тус улсад дээд боловсрол эзэмшсэн байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.