Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

2 сар 2021
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 1 сар   3 сар »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
5 сар 21, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Австралийн элчин сайдтай уулзав…

Сангийн сайд Б.Жавхлан Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэйв Воусэныг хүлээн авч уулзлаа. Сангийн сайдаас Австрали Улсын Засгийн газарт манай улсын эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр үзүүлж буй хөгжлийн тусламж, мөнгө угаахтай тэмцэх, саарал жагсаалтаас гарах чиглэлээр үзүүлсэн дэмжлэг, хамтын ажиллагаанд талархал илэрхийлсэн. Элчин сайд Сангийн сайдаар томилогдсонд талархал илэрхийлж, Австрали Улсын уул уурхай, Баялгийн сангийн үйл ажиллагааны бодлого, үйл ажиллагааны талаар хуримтлуулсан сайн туршлагаасаа хуваалцахад бэлэн гэдгээ мэдэгдсэн. Талууд хоёр орны Засгийн газрын Ковид 19 цар тахлаас ард иргэдийн эрүүл мэнд, эдийн засгаа хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хэрэгжилт, үр дүнгийн талаар болон цаг үеийн шинжтэй бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.