Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

2 сар 2021
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 1 сар   3 сар »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
5 сар 22, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

ЕХ-оос Монголд суугаа элчин сайдтай уулзав…

Элчин сайд Траян Лауренцю Христеа Сангийн сайдаар томилогдсонд баяр хүргэж, Европын Холбоо Монгол Улстай харилцах харилцаа, хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгдөг гэдгийг онцлов. 

Уулзалтын үеэр Монгол Улс, Европын Холбоо хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний өнөөгийн байдал, Европын Холбооны 2021-2027 оны Олон жилийн баримжаат хөтөлбөр (Multi Annual Indicative Program)-ийн хүрээнд цаашид хамтран ажиллах тэргүүлэх чиглэл зэрэг асуудлаар санал солилцлоо.  

Европын Холбооны зүгээс байгаль орчин, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт болон ардчилал, төсөв санхүүгийн удирдлага, худалдаа хөрөнгө оруулалтын орчныг бэхжүүлэх  зэрэг чиглэлээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.  

Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын саарал жагсаалтаас 2020.10.23-ны өдөр гарч, Европын Холбооны өндөр эрсдэлтэй гуравдагч улсын жагсаалтаас 2021.02.08 өдөр гарсан билээ.

Монгол Улсын Сангийн яамнаас 2019 оны 12 дугаар сард Европын Холбоонд хандан Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах хүрээнд техник туслалцаа авах хүсэлт тавьсныг Европын Холбоо нааштайгаар хүлээн авч “Global Facility on AML/CFT” –ээс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр ажиллаж буй байгууллагуудын чадавхийг сайжруулах зорилгоор цахим сургалтуудыг хийж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.