Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

9 сар 2020
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 1 сар   10 сар »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
5 сар 19, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Засгийн тэргүүн ГХЯ-нд ажиллав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Гадаад харилцааны яаманд ажиллаж, яамны хамт олонтой уулзан Засгийн газрын тавьж буй зорилт, төрийн албан хаагчид, түүний дотор төрийн тусгай албанд ажиллаж буй дипломат албаны ажилтнуудын өмнө тавигдаж буй шаардлагын талаар ярьж, албан хаагчид ажлаа ёс төртэй, хариуцлагатай гүйцэтгэх талаар үүрэг даалгавар өгөв. Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Монгол Улсын гадаад бодлого, сүүлийн үед хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлж, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг нэг цонхны зарчмаар хэрэгжүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэв. Тэрээр гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд  тулгарч буй шийдвэл зохих асуудлуудын талаар мөн танилцуулав. Ерөнхий сайд яамны хамт олонтой уулзсаны дараа тус яамны дэргэдэх хүүхдийн цэцэрлэг, ГХЯ-ны ой санамж болох архив болон музейн үйл ажиллагаатай танилцаж яамны хамт олонтой дурсгалын зураг авахуулав.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.
Translate