Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

8 сар 2022
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 7-р сар   9 сар »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
5 сар 22, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Солонгосын төвбанкны ерөнхийлөгчтэй уулзлаа…

2022.08.18. Монгол Улс. Улаанбаатар хот. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн БНСУ-ын Төв банкны Ерөнхийлөгч Чанён Ритэй уулзаж, хоёр орны эдийн засаг, төв банк хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. БНСУ-ын Төв банк нь Азийн орнуудын төв банкууд, судалгааны байгууллагуудтай хамтран Мэдлэгийн түншлэлийн хөтөлбөр /Knowledge Partnership Program/-ийг хэрэгжүүлдэг бөгөөд Монголбанк тус хөтөлбөрт 2016 оноос хойш оролцож байна. Энэ хүрээнд хоёр төв банк хамтран Монгол Улсын валютын захын дэд бүтэц, санхүүгийн тогтвортой байдал болон макро зохистой бодлого зэрэг чиглэлээр сургалт семинар, судалгаа шинжилгээний ажил хийж гүйцэтгэсэн юм. БНСУ-ын Төв банкны Ерөнхийлөгч Чанён Ри нь 2022 оны дөрөвдүгээр сард шинээр томилогдсон бөгөөд үүнээс өмнө ОУВС-ийн Ази, Номхон далайн газар /IMF Asia Pacific Department/-ын захирал, Азийн хөгжлийн банкны Ерөнхий эдийн засагч зэрэг албан тушаалыг хашиж, Монгол болон Азийн бусад улс орнуудын бодлого боловсруулагчидтай өргөн цар хүрээнд хамтран ажиллаж байв.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.