Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

8 сар 2022
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 7-р сар   9 сар »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
5 сар 21, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Үндэсний санхүүжилтийн нэгдсэн стратегийг хэлэлцэв…

2022.08.11. Монгол Улс. Улаанбаатар хот. Сангийн яам. Монгол Улсын Ерөнхий сайдын ахалдаг Тогтвортой хөгжлийн үндэсний хороо хуралдлаа. Үндэсний хороогоор Засгийн газрын Ажлын хэсэг болон НҮБ хамтран боловсруулсан Үндэсний санхүүжилтийн нэгдсэн стратегийн төслийг хэлэлцэн дэмжлээ. НҮБ-ын 2015 оны Ерөнхий Ассамблейн 69 дугаар чуулганаар санхүүгийн олон төрлийн эх үүсвэрийг Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхэд бүрэн дайчлахад чиглэсэн Үндэсний санхүүжилтийн нэгдсэн стратеги боловсруулахыг улс орнуудад зөвлөсөн байдаг. Монгол Улс нь Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, санхүүгийн эх үүсвэрээ оновчтой чиглүүлэх, дайчлах зорилгоор Үндэсний санхүүжилтийн нэгдсэн стратегийг боловсруулж буй дэлхийн 86 орны нэг юм. Монгол Улсын Сангийн сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч, Үндэсний хорооны дэд дарга Б.Жавхлан: Тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн, үр дүнд чиглэсэн, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн арга зүйг нэвтрүүлэх, Өрийн тогтвортой байдлыг хангах, Шинэлэг, ногоон санхүүгийн хэрэгслүүдийг хөгжүүлэх, Байгаль Орчин Нийгэм Засаглалын тайлагналын стандартыг нэвтрүүлэх, Тогтвортой хөгжилд эерэг үр нөлөө бүхий хөрөнгө оруулалтын дэмжих зэрэг олон чухал арга хэмжээ энэхүү стратегид туссан болохыг онцоллоо. Мөн НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишра: Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэрүүдийг уялдуулан чиглүүлэх ажилд Монгол Улсын Засгийн газар манлайлан ажиллаж байгаад талархал илэрхийлэхийн зэрэгцээ цаашид хувийн хэвшил, орон нутгийн засаг захиргааны байгууллагууд болон хөгжлийн түншүүдийн үр дүнтэй хамтын ажиллагаа, түншлэл нь чухал ач холбогдолтой гэдгийг хэллээ. Түүнчлэн Монгол Улс 2023 оны НҮБ-ын дээд түвшний уулзалтаар Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн Үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулахтай холбогдуулан Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт тайлангийн бэлтгэл ажил болон Тогтвортой хөгжлийн зорилгын үндэсний зорилтот түвшин, шалгуур үзүүлэлтийг хорооны гишүүдэд танилцууллаа. Монгол Улс анхдугаар илтгэлээ танилцуулснаас хойш 4 жилийн дараа ийнхүү тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн явцын үнэлгээгээ өндөр түвшний чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна гэжээ. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.