Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

7 сар 2022
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 6 сар   8 сар »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
5 сар 22, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Люксембургийн Эдийн засгийн сайд ирэв…

2022.07.26. Монгол Улс. Сангийн яам. Люксембургийн Их Гүнт Улсын Хөгжлийн Хамтын Ажиллагаа, Хүмүүнлэгийн тусламжийн сайд бөгөөд Эдийн засгийн Сайд Ноён Франз Фаё тэргүүтэй төлөөлөгчид 7-р сарын 26-нөөс 31-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Франз Фаё тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Сангийн сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан, Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Наранцогт, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат нар  хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын харилцаа, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд ярилцлаа. Монгол Улс Люксембургийн Их Гүнт Улстай 1976 онд дипломат харилцаа тогтоон Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд олон төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжсэн. Тухайлбал:

  • Банк санхүүгийн салбарын ажилтнуудын чадавхыг дээшлүүлэх төсөл 
  • Зүрх судасны эрүүл мэндийн салбарын төсөл 
  • Жирэмсэн эх болон нярайн эрүүл мэндийн салбарын төсөл 
  • Батлан хамгаалах яам болон Онцгой байдлын газарт зориулсан төсөл  

гэх мэт хөгжлийн тусламжийн бодлогоо тууштай хэрэгжүүлж ирсэн. Люксембургийн Засгийн газрын дэмжлэгээр манай улсын банк, санхүүгийн салбарын 1500 орчим мэргэжилтэн сургалтад хамрагдаж, 5 мэргэжилтэн магистрын зэрэг хамгаалсан. Монгол Улсын Зүрх судасны үндэсний төв байгуулах төслийг Люксембургийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар амжилттай хэрэгжүүлж байна. Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газрын  буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй Зүрх судасны үндэсний төвийн хүчин чадлыг сайжруулах, эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн Зүрх судасны үндэсний төв ба тусламж үйлчилгээг сайжруулах тусламжийн төсөлийг ирэх 2027 он хүртэл үргэлжлүүлэхээр боллоо. Төслийг үргэлжлүүлэх санамж бичигт Сангийн сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан, Люксембургийн Их Гүнт улсын Хөгжлийн Хамтын Ажиллагаа, Хүмүүнлэгийн тусламжийн сайд бөгөөд Эдийн засгийн Сайд Ноён Франз Фаё нар гарын үсэг зурлаа. Энэхүү төсөл өнгөрсөн 20 жилийн хугацаанд хэрэгжиж Монгол Улсын хүн амын дундах зүрх судасны өвчлөл, түүнээс шалтгаалсан нас баралтыг бууруулж, эрүүл мэндийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Цаашид Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрх судасны төвийн хүчин чадлыг сайжруулах эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр 2027 он хүртэл хамтын ажиллагааны төсөл үргэлжлэх юм. Төслийн хүрээнд зүрх судасны оношилгоо эмчилгээний дэвшилтэд технологийг Манай улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд анхлан нэвтрүүлж, нутагшуулах замаар гадаадад эмчлэгдэх зайлшгүй шаардлагатай өвчний жагсаалтаас зүрх судасны чиглэлийн хүнд хэлбэрийн хоёр өвчнийг хасуулж, ахисан шатны оношилгоо, эмчилгээг иргэд эх орондоо чанартай хийлгэх боломж бүрдсэн.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.