Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

1 сар 2022
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 12 сар   2 сар »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
5 сар 22, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн нээлт болов…

2022.01.13. Улаанбаатар. Монгол Улс. Үндсэн хуульт ёс, Үндсэн хуульт байгууллыг бэхжүүлэх, төрт ёс, түүх соёл, хүний эрх, эрх чөлөө, ардчилсан ёс, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг бэхжүүлэх, Үндсэн хуулийн эрх зүйн судалгааг дэмжих зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн байгуулах зарлиг гаргасан юм. Ардчилсан, шинэ Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимидийн нэрэмжит МУИС-ийн Хууль зүйн сургуулийг түшиглэн байгуулсан хүрээлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцлоо. 30 жилийн өмнөх энэ өдөр ард түмний төлөөлөл болсон БНМАУ-ын Ардын Их Хурлын 430 депутат, Улсын Бага Хурлын 50 гаруй гишүүн ардчилсан, шинэ Үндсэн хуулиа баталсан түүхтэй. Шинэ Үндсэн хуулийг боловсруулах, батлах үйл явцад 1,2 сая сонгогчийн 75 орчим хувь буюу 900 мянга гаруй хүн шууд оролцсон юм. Иймээс шинэ Үндсэн хууль нийт ард түмний хамтын, оюун санааны бүтээл гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч тодотголоо. Мөн эрдэмтэн, судлаачид, тэдгээрийн бүтээлүүд хөгжил дэвшил, үндэсний эв нэгдлийг хангах бодлогын суурь болж, иргэдэд Үндсэн хуулийн боловсрол олгох, соён гэгээрүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Шинэ Үндсэн хууль нийгэм, эдийн засгийн харилцаанд төдийгүй хувь хүн, гэр бүл, нийгмийн салбарт хөгжил дэвшил авч ирж, дэлхий дахинд Монгол Улс бүрэн эрхт, тусгаар тогтносон ардчилсан улс гэж хүлээн зөвшөөрөх томоохон баталгааг бэхжүүлсэн онцлогтой юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.