Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

10 сар 2021
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 9 сар   11 сар »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
5 сар 21, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Төсвийн зарлага ба санхүүгийн хариуцлага…

Олон улсын хөгжлийн долоон түншлэгчдийн санаачилгаар анх 2021 онд Төсвийн зарлага ба санхүүгийн хариуцлагын үнэлгээг боловсруулжээ. Үнэлгээ нь нийт 7 бүлэг, 31 үзүүлэлтээс бүрдсэн дэлхийн улс орны төсөв, санхүүгийн удирдлагын үйл ажиллагааны түвшинг үнэлж, тайлагнадаг аргачлал, хөтөлбөр юм. Энэхүү үнэлгээний дагуу Дэлхийн Банк 2001-2021 оны хооронд нийт 155 улс орны 701 удаагийн үнэлгээ хийж гүйцэтгэсэн байна. Төсвийн зарлага ба санхүүгийн хариуцлагын үнэлгээний тайланг олон нийтэд ил тод, нээлттэй нийтэлдэг ба бодлого боловсруулагчид, иргэний нийгмийн байгууллагууд, судлаачид болон олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагууд өргөн ашигладаг байна.

Монгол Улс: Дэлхийн банк Төсвийн зарлага ба санхүүгийн хариуцлагын үнэлгээг анх 2015 онд хийлгэж гүйцэтгэсэн ба хоёр дахь удаагийн үнэлгээг 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 6 дугаар сарын хооронд хийлгэжээ. Үнэлгээний эцэслэсэн тайланг 2021 оны аравдугаар сарын 8-ны өдөр Сангийн яам болон холбогдох бусад талуудад албан ёсоор танилцуулсан байна. Энэ удаагийн Төсвийн зарлаг ба санхүүгийн хариуцлагын үнэлгээгээр 2018, 2019, 2020 оны төсөв, санхүүгийн тайлан, мэдээлэлд үндэслэн дүн шинжилгээг хийсэн. Уг үнэлгээний тайланд дурдсанаар нийт 12 үзүүлэлтийн оноо дээшилсэн, 13 үзүүлэлтийн оноонд өөрчлөлт ороогүй, харин 3 үзүүлэлтийн оноо буурсан байна. Өөрөөр хэлбэл 2015 онд хийсэн анхны үнэлгээ, 2021 онд хийсэн хоёр дахь удаагийн үнэлгээний хооронд ихээхэн ахиц гарсан үзүүлэлттэй байгаа юм.

Төсвийн зарлага ба санхүүгийн хариуцлагын үнэлгээний нэгдүгээр бүлэг нь төсвийн төлөвлөлт болон гүйцэтгэлийн хоорондын зөрүүг харьцуулан үнэлдэг. 2015 он болон 2021 онд хийгдсэн үнэлгээний хооронд нэлээд сайн ахиц гарсан байна. Тухайлбал, Төсвийн зарлага: 2015 оны үнэлгээгээр зарлагын гүйцэтгэл батлагдсан төсвөөс 15 хувиас их зөрүүтэй байсан бол, энэ удаагийн үнэлгээгээр сүүлийн гурван жилийн хугацаанд зарлагын бодит зөрүү 10 хувиас бага болж буурчээ. Төсвийн орлого: Дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлаас өмнөх хоёр жилд орлогын гүйцэтгэл батлагдсан хэмжээнээс давж байсан бол цар тахлын нөлөөлөл нь төсвийн орлого бүрдүүлэлтэд нөлөөлж, 2020 оны төсвийн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс 7.9 хувиар багассан байна. Сангийн яамны зүгээс дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн тооцооллыг сайжруулах замаар төсвийн орлогыг бодитой төлөвлөхөд онцгой анхаарч, шинэчлэлийн арга хэмжээг тууштай хэрэгжүүлж байна гэжээ. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.
Translate