Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

10 сар 2021
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 9 сар   11 сар »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
5 сар 21, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар танилцуулав…

2021-10-05. Сангийн яам. Засгийн газрын 2021 оны 36 дугаар тэмдэглэлийн дагуу Сангийн яам Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлыг эхлүүлж, намрын чуулганаар УИХ-д өргөн барихаар ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр хуулийн ажлын хэсгээс УИХ-ийн зарим гишүүд, байнгын хороодын төлөөлөл, Сангийн яамны удирдлага, газар хэлтсийн дарга нарт концессын өнөөгийн нөхцөл байдал, Төр хувийн хэвшлийн түншлэлийн талаарх ойлголт, олон улсын туршлага болон хуулийн төслийн судалгаа, хуулийн төслийн үзэл баримтлалын талаар танилцууллаа. Төр хувийн түншлэлийн тухай хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх нь засаглалыг сайжруулах, хувийн хэвшлийг дэмжих, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг хувийн хэвшлийн чадавхад үндэслэн сайжруулах, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох боломж, нөхцөл гэдгийг олон улсын байгууллагууд, бусад улс орны туршлага харуулж байгааг ажлын хэсэг онцоллоо. Мөн хуулийн төслийн зорилгыг НИЙТИЙН ДЭД БҮТЭЦ, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ салбарт хэрэгжүүлэх ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТЭЭР ҮР АШИГ НЬ ТОДОРХОЙЛОГДСОН төслийг ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭР хэрэгжүүлэх харилцаа болон түншлэгч талуудын ил тод, тогтвортой, үр ашигтай хамтын ажиллагаа, түншлэлд зориулан эрх зүйн таатай орчинг бүрдүүлж, ингэснээр төрийн үйлчилгээг сайжруулах, үр ашигтай дэд бүтцийг бий болгох байдлаар тодорхойлоод байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.
Translate