Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

4 сар 2021
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 3 сар   5 сар »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
5 сар 21, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Засгийн газрын хуралдаан…

2021.04.14. Монгол Улс. Улаанбаатар хот.Засгийн газрын ээлжит хуралдаан энэ өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

  • Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Трактор, хөдөө аж ахуйн машин, агуулах нийлүүлэх төслийн дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээг холбогдох хууль журмын дагуу байгуулахыг ХХААХҮ-ийн  сайдад даалгав.
  • Монгол Улсын газрын нэгдмэл сангийн 2020 оны улсын нэгдсэн тайлан, Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын мэдээллийг тус тус сонсов.
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл,  Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тус тус хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
  • Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд төсөлд өгөх саналаа нэгтгэж санаачлагчид уламжлахаар тогтов.
  • Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй шуурхай хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга танилцуулга хийсэн гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.