Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

2 сар 2021
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 1 сар   3 сар »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
5 сар 21, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

АХБ-ны Монголыг хариуцсан захиралтай уулзав…

Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр Азийн хөгжлийн банкны Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандран тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Азийн хөгжлийн банкны зүгээс Сангийн сайдаар томилогдсонд баяр хүргэхийн хамт Коронавируст халдвар (КОВИД-19) цар тахлын энэ хүнд үед үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.

Сангийн сайд Б.Жавхлан нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, Засгийн газрын авч хэрэгжүүлж буй бодлого, цаашид Азийн хөгжлийн банк, бусад хөгжлийн түнш улс, орнуудтай хамтран ажиллах стратеги, чиглэлийн талаар санал солилцож, өнгөрсөн хугацаанд Азийн хөгжлийн банкнаас үзүүлсэн дэмжлэг, хамтын ажиллагаанд талархал илэрхийлэн, цаашид төсөл, арга хэмжээг хугацаа алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллана гэлээ.

Түүнчлэн энэ жил бол Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хамтын ажиллагааны 30 жилийн ой тохиож байгаа, Монгол Улс, Азийн хөгжлийн банкны 2021-2024 оны түншлэлийн стратегийг шинээр тодорхойлж, ирэх 4 жилийн хугацаанд хамтран ажиллах чиглэлээ тодорхойлох чухал цаг үе болж байгааг хоёр тал онцлон тэмдэглэв.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.