Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

10 сар 2020
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 9 сар   11 сар »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
5 сар 22, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Ази, номхон далайн худалдааны хэлэлцээр

Гадаад харилцааны яам, НҮБ-ын Ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс хамтран Ази, номхон далайн худалдааны хэлэлцээр ба Монгол Улс сэдэвт Үндэсний сургалтыг энэ сарын 12-ны өдөр зохион байгууллаа. Семинарт холбогдох яам, агентлаг, төрийн бус байгууллага болон хувийн хэвшлийн нийт 80 гаруй төлөөлөгч, түүнчлэн Ази, номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдсэн Энэтхэг, Хятад, Өмнөд Солонгос, Лаос, Шри-Ланк, Бангладешийн төлөөлөл цахимаар оролцож хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой өөрсдийн туршлагаас хуваалцав. Ази, номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдсэн гишүүн, хөгжиж буй гишүүн улсын хооронд худалдааг өргөжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих, худалдааг харилцан чөлөөлөх мөн худалдаанд тулгарч байгаа тариф, тарифын бус болон бусад саад тотгорыг бууруулах зорилготой. Манай улс АНДХХ-т нэгдэж орох хүсэлтээ 2009 онд илэрхийлж, цуврал яриа хэлэлцээ хийсний  дүнд нэгдэн орох нөхцлөө 2018 оны есдүгээр сард эцэслэж хангасан. УИХ-ын 2019 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн чуулганаар Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжсэн. Энэ тухай Батламж жуух бичгийг манай тал өнгөрсөн сарын 29-ний өдөр Бангкок хотноо НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн Комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн даргад гардуулснаар Монгол Улс хэлэлцээрийн 7 дахь гишүүн улс болоод байна. АНДХХ-ийн гишүүн орнууд манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 70 орчим хувь, экспортын 90 орчим хувь, импортын 30 гаруй хувийг тус тус эзэлдэг. Монгол Улс хэлэлцээрт нэгдсэнээр үндэсний аж ахуйн нэгжүүд 2.9 тэрбум гаруй хэрэглэгчтэй, эдийн засгийн хурдацтай өсөлттэй АНДХХ-ийн зургаан гишүүн улс руу нийтдээ 10,667 нэр төрлийн бараанд 5-100 хувийн татварын хөнгөлөлт эдлэх боломж нээгдэхийн зэрэгцээ дэлхийн болон бүс нутгийн нийлүүлэлтийн гинжин хэлхээнд холбогдох, хөрөнгө оруулалт татахад илүү таатай нөхцөл бүрдэх юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.