Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

10 сар 2020
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 9 сар   11 сар »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
5 сар 22, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Нээлттэй засгийн түншлэлийн гишүүдтэй ярилцлав

Нээлттэй засгийн түншлэл гэдэг нь гишүүн орнууддаа нээлттэй, иргэдийн оролцоог дэмждэг, тэднийг сонсдог, авлигын эсрэг тэмцдэг, тухайн орныхоо Засгийн газрыг хариуцлагатай болж дэвжихэд нь дэмжлэг үзүүлж,  олон улсын тавцанд гаргах зорилго бүхий олон талт хамтын ажиллагааны нэгдэл юм. Дэлхийн 69 орон энэ түншлэлд нэгддэг. Манай орон 2014 онд нэгдэн оржээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн 2020 оны аравдугаар сарын 07-ны лхагва гаригт Нээлттэй засгийн түншлэлийн ажлын хэсгийн гишүүн, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг албан өрөөндөө хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө 2020-2024-ийг  танилцуулж, Нээлттэй засгийн түншлэлийн үйл ажиллагааны төлөвлөгөө III -ын хэрэгжилтийн явц, биелэлтийг хэлэлцлээ. Улмаар “Нээлттэй засаглалийн түншлэлийн үйл ажиллагааны  төлөвлөгөө-IV-ийг төлөвлөх бэлтгэл ажлыг хангах,  мэдээллийг олон нийтэд хүргэх, цахим сувгийн ажиллагааг тогтмолжуулах, асуудал хариуцсан төрийн байгуулагуудын, иргэний нийгмийн байгууллагын ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэхийг даалгав. Цаашид оролцогч талуудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, Засгийн газрын бодлогыг дэмжиж ажиллахыг хүслээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.