Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

12 сар 2008
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 11 сар   2 сар »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
5 сар 21, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Херитаж сан ба эдийн засгийн эрх чөлөө

1990-ээд оны эхээр эдийн засгийн эрх чөлөө гэсэн цоо шинэ ухагдахуун гарч ирсэн. Зах зээлийн харилцаанд шилжсэн улс орны банк, санхүү болон компанийн үйл ажиллагаанд төрөөс үзүүлэх дарамт шахалт бага байвал эдийн засгийн эрх чөлөөтэй орны тоонд багтдаг. Манай улс зах зээлийн харилцаанд шилжээд даруй 18 жилийг ардаа орхилоо. Монголын эдийн засгийн эрх чөлөө өнөөдөр ямар түвшинд байна вэ. Тэгвэл олон улсын судалгааны байгууллагууд монголд эдийн засгийн эрх чөлөө хангалттай түвшинд биш ч, бусад улсуудыг бодвол зохих түвшинд байгаа судалгаа гаргажээ. Олон улсын судалгааны Херитэж сан энэ онд 162 орны эдийн засгийн эрх чөлөөг судлахад манай улс 62 дугаарт бичигдсэн байна. Херитэж сан манай улсын санхүүгийн бүхий л салбарт эдийн засгийн эрх чөлөө ямар байгааг судалж үзэхэд бизнесийн болон худалдааны салбар сайн дүн авчээ.

Бизнесийн эрх чөлөө сайн үзүүлэлттэй гарсан нь шинээр бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаа явуулах эрхийг нь манай улс 20 хоногийн дотор гаргаж өгдөг бол, бусад улсад хоёр сарын хугацаанд шийддэгтэй холбоотой гэнэ. Худалдааны эдийн засгийн эрх чөлөө бусад улсыг бодвол өндөр хөгжсөн нь манай улсын гаалийн тариф 4,5 хувь байхад, дэлхийн ихэнх улсуудад 11 хувь байгаатай холбоотой юм. Манай улсын бизнесийн болон худалдааны салбарт эдийн засгийн эрх чөлөө бусад орнуудас илүү хөгжсөн бол, сангийн, мөнгөний, хөрөнгө оруулалтын, санхүүгийн салбарын эдийн засгийн эрх чөлөө дэлхийн дундажтай адил байгааг Херитэж сангийн судлаачид онцолж байна. Монголын эдийн засагчид үүнтэй санал нэг байгаа юм. Тухайлбал, мөнгөний бодлогын эдийн засгийн эрх чөлөө дэлхийн стандартын хэмжээнд байгааг Монголбанкны ерөнхийлөгч асан Ж.Үнэнбат:

Төрийн оролцоо юуны өмнө мөнгөний тогтвортой байдлыг хадгалах, хоёрдугаарт санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор хэрэгжих ёстой. Мөнгөний бодлого инфляцийг бага түвшинд байлгахад зөв зохистой хэрэгжиж байна уу гэдгээр тодорхойлдог. Санхүүгийн тогтвортой байдлыг банкны үр дүнтэй хяналт шалгалтын 25 зарчмыг хэрэгжүүлж байна уу гэдгээр тодорхойлдог юм. Манай улс хэрэгжилтийг хангах шатандаа буюу мөнгө, санхүүгийн эрх чөлөө дэлхийн стандартад нийцсэн.

Манай улсад өмчийн эдийн засгийн эрх чөлөө дэлхийн дунджаас 15 хувиар доогуур үзүүлэлттэй байдаг байна. Энэ нь манай улсад хувийн өмчийг хамгаалсан хуулийн биелэлт сул байдагтай холбоотой юм байна. Манай улсын санхүүгийн өөр ямар салбарт эдийн засгийн эрх чөлөө хангалтгүй байдаг вэ. Үүнд МУИС-ын Эдийн засгийн сургуулийн захирал Ч.Хашчулуун дараах тайлбарыг өглөө.

Манай улс эдийн засгийн эрх чөлөөгөөрөө дэлхийд 50-р байр хавьцаа явдаг. Гэхдээ бизнесийн, хөдөлмөрийн, банкны салбарын зохицуулалтууд нэлээд тааруу үзүүлэлттэй хаяа гардаг. Хэтэрхий их зохицуулах гэж хэтэрхий их төрийн оролцоо бий болдогтой холбоотой. Нөгөө талаас хэрэглээний барааны шударга бус өрсөлдөөн их байна гэсэн гомдол өнгөрсөн жил их гарсан. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалаагүй байдлууд их ажиглагдаж байна. Ийм зүйл дээр зохицуулалт хийж, хуулиа боловсронгуй болгох шаардлагатай байгаа.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.