Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

12 сар 2008
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 11 сар   2 сар »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
5 сар 21, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

2008 оны эдийн засгийн онцлох үйл явдал…

2008 он эдийн засгийн салбарт хүнд жил болж өнгөрсөн тухай холбогдох мэргэжилтнүүд ярьдаг. Сангийн яамны Төсвийн бодлого зохицуулалтын газрын дарга Батжаргал: Төсөв алдагдалтай гарсан жил байсан талаар дурддаг. Сангийн яамны Эдийн засгийн нэгдсэн бодлогын газрын дарга Жаргалсайхан: Нефть, улаан буудайн үнэ өссөн нь эдийн засагт сөргөөр нөлөөлсөн хэмээн ярьсан нь бий. Тэгвэл Гадаад харилцааны яамны Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд дарга Батжаргал: Түлшний үнэ өссөн нь эдийн засгийн хувьд хүнд хэцүүг авчирсан хэмээн хуучилж байсан юм. Эдийн засагчид 2008 оны эдийн засагт гол нөлөө үзүүлж байсан хүчин зүйлүүдийн талаар ийн дүгнэсэн байдаг. Үүнээс гадна, 2008 оныг инфляцийн халуурал, зэсийн үнийн уналт, банкуудын доголдол, валютын ханшийн өөрчлөлттэй үдэж байна.

-Инфляцийн халуурал-

Инфляцийн халуурал энэ оны эдийн засгийн онцлох үйл явдлын нэг байлаа. Өнгөрсөн есдүгээр сард манай улсад инфляцийн түвшин жилийн 34 хувьд хүрч, монголын түүхэнд байгаагүй рекорд тогтоосон билээ. Түүгээр ч зогсохгүй дэлхийн түүхэнд байгаагүй рекорд тогтоох дөхсөн. Ингэж хэлж байгаа нь, манай улс инфляцийн түвшингөөрөө энэ жил Азидаа хойноосоо хоёрдугаарт бичигдсэн явдал юм. Бас ч авууштай хамгийн хойно нь орсонгүй. Гэхдээ, бид хамгийн ард нь ороогүйдээ баярлаад суух зүйл биш. Инфляцийн түвшин жилийн 34 хувь гэдэг бол хэрээс хэтэрсэн тоо юм. Мөнгөний ханш өнгөрсөн оноосоо 34 хувиар унасан гэсэн үг юм. Эдийн засгийн суурь гэгддэг шатахууны үнэ энэ онд дотоодын зах зээлд 70 орчим хувиар нэмэгдсэн. Үүнтэй зэрэгцээд гурилын үнэ хоёр дахин нэмэгдсэн. Эдгээрээс шалтгаалж инфляци хөөрөгдсөн гэх үндэслэл бий. Гэтэл сүүлийн дөрвөн сарын турш нефтийн болон улаанбуудайн үнэ дэлхийн зах зээл дээр уруудлаа. Одоо гадаад зах зээлд нэг баррель түүхий нефть 40 орчим ам.долларын ханштай байгаа бол, нэг бушель улаанбуудай 500 орчим ам.долларын ханштай байна. Ямарваа нэг бүтээгдэхүүний эрэлт ихэсвэл үнэ өсдөг, харин нийлүүлэлт ихэсвэл үнэ буурдаг зах зээлийн зарчим бий. Энэ жил дэлхий нийтээрээ арвин ургац авсан тул буудайн нийлүүлэлт нэмэгдэж, улмаар энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн есдүгээр сараас хойш хямдарсан. Тэгвэл дэлхийн нефть бүтээгдэхүүний дийлэнх хувийг залгидаг АНУ-ын санхүү хямарсантай холбоотойгоор тус улсад шатахууны хэрэглээ огцом буурсан. Тиймээс нефтийн эрэлт багасч, нийлүүлэлт ихэссэн тул газрын тосны бүтээгдэхүүний үнэ буугаад байгаа юм. Инфляцийг халууруулаад байсан түүхий эдийн үнэ огцом буулаа. Харин манай улсад инфляци огцом буурсан уу гэвэл үгүй. Өнөөдөр инфляци жилийн 24 хувьтай гарч байна. Юуны учир инфляци өндөр хувьтай байсаар байна вэ. Яагаад мөнгөний ханш эргэн сэргэхгүй байна вэ. Үүнд гол буруутай этгээдүүд нь хувийн хэвшлийнхэн, тэдэнд хариуцлага тооцож чадахгүй байгаа төр засгийнхан болж таарч байна. Өөр хаанаас ч эрэх хэрэггүй биз ээ. Хэрэв хувийн хэвшлийнхэнд хариуцлага тооцох механизм өнөөгийн нийгэмд байсан бол, ченжүүд үнээ хэт хөөрөгдөж, ард иргэдээ элгээр нь мөлхүүлэхгүй байх байсан. Тиймээс төр засаг үүнд оновчтой бодлого явуулж, ирэх онд инфляцийг 7 хувиас хэтрүүлэхгүй барина гэдэгт найдъя.

-Зэсийн үнийн уналт-

Дэлхийн эдийн засаг хурдацтай өсч байсантай холбоотойгоор 2005 оноос эхлэн зэсийн эрэлт огцом нэмэгдсэн билээ. Тиймээс өнгөрсөн долдугаар сард нэг тонн зэс 8895 америк долларт хүрч, түүхэнд байгаагүй рекорд тогтоож байлаа. Зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр ийн хурдацтай өсч байсан тул, 2006 онд УИХ-аар Зарим, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг батлан гаргасан юм. Энэ хуульд Лондонгийн металлын бирж дээрх нэг тонн зэсийн үнээс 2500 ам.доллар хассаны дараа үлдэх орлогыг Монгол Улсыг хөгжүүлэх санд төвлөрүүлнэ гэж заасан байлаа. Тухайн үед зэсийн үнэ 8 мянган ам.доллар хол давж байсан учир, нэг тонн зэсээс улсын төсөвт 5 орчим мянган ам.долларын цэвэр ашиг орж ирж байсан юм. Үүний ачаар хэдэн жил тасралтгүй хасах гарсан улсын төсөв, 2006 оноос эхлэн нэмэх тэмдэгтэй гарч эхэлсэн юм. Тиймээс ч төрийн түшээд үйлдвэрлэл хөгжүүлэх асуудал дээр анхаарал хандуулахаа бараг больж, яридаг сэдэв нь Оюутолгойн орд болж хувирсан юм. Зэсийн энэ ордоо эргэлтэд оруулбал монгол хүн гэртээ суугаад төрөөрөө тэжээлгэнэ гэж ярих улстөрчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байлаа. Оюутолгойн ордоо Айвенхоу майнзад ашиглуулна, ашиглуулахгүй гэж төрийн түшээдийг талцаж суух зуур дэлхийн санхүүгийн хямралаас шалтгаалж, зэсийн эрэлт багасч, үнэ нь огцом унасан юм. Одоо гадаад зах зээлд нэг тонн зэс 2800 орчим ам. долларын ханштай болоод байна. Зэсийн үнэ ингэтлээ уруудсан нь төрийн түшээдийг хэлэх үггүй болгохоос гадна, улсын төсөв алдагдалтай гарч эхэллээ. Өнгөрсөн сард л гэхэд улсын төсөв 163 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан бол, ирэх оныхоо төсвийг УИХ-ын эрхэм гишүүд 395 тэрбум төгрөгийн алдагдалтай батлачихаад сууж байна. Ирэх оны төсвийг дахин тодотгож ч магадгүй. Учир нь ирэх оны төсвийг батлахдаа зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр нэг тонн нь 3400 ам.доллар байхаар тооцсон. Гэтэл зэсийн үнэ үүнээс уруудаад удаж байна.

-Валютын ханшийн өөрчлөлт-

Зэсийн үнэ өнгөрсөн есдүгээр сараас уруудаж эхэлсэнтэй холбоотойгоор гадаад худалдаа алдагдалтай гарч эхэлсэн. Өнгөрсөн сард л гэхэд гадаад худалдаа нэг сая долларын алдагдалтай гарлаа. Үүнтэй холбоотойгоор манай улсын ваюлтын нөөц эрс багасч байгаа юм. Гадаад худалдаа нэг сая долларын алдагдалтай гарах ч бага хэрэг. Саяхан 850 сая америк долларын нөөц бий гэж байсан төвбанкныхан одоо 500 сая америк доллар үлдсэн гэж хэлээд сууж байна. Хоёр сар хүрэхгүйн хугацаанд 350 сая америк доллар гадагшаа урсчихжээ. Сүүлийн үед долларын ханш огцом чангарч байгаа. Бусад гадаад валютын ханш дагаад өсч байна. Долларын ханш огцом өсч байгаа нь төгрөгийн ханшийг бүр сулруулж, инфляци 24 хувьд хүрэхэд нөлөөлж байгаа юм. Тиймээс иргэд долларын ханш хэзээ бууж, төгрөгийн ханш сэргэхийг хүлээж сууна. Харамсалтай нь, долларын ханш ойрын хугацаанд бууна гэхэд бэрх болжээ. Учир нь ганц манай улсад долларын ханш чангараад байгаа юм биш. Дэлхийн бүхий л улс оронд ам.доллар өндөр ханштай байна. Тодруулбал, өнгөрсөн баасан гаригт дэлхийн зах зээлд нэг ам.доллар 0.714 евротой тэнцэж байлаа. Үүнийг монгол мөнгөнд шилжүүлбэл, дэлхийн зах зээлд нэг ам.доллар 1241 төгрөгийн ханштай байна гэсэн үг юм. Харин манай төв банк өнгөрсөн баасан гаригт нэг ам.долларыг 1248 төгрөгийн ханшаар зарлажээ. Нэг ёсондоо, монголд болон дэлхий дахинаа долларын ханш ойролцоо түвшинд байгаа юм. Ийм үед долларын ханшийг буулгах бололцоо бараг байхгүй. Хэрэв ам.долларын ханшийг хүчээр буулгах бодлого төвбанкнаас явуулбал, манай улс одоо байгаа 500 сая ам. долларын нөөцөө дэмий барахаас цаашгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм.

-Төвбанк бодлогын хүүгээ өсгөв-

Банкуудын доголдол энэ оны эдийн засгийн салбарын онцлох үйл явдлаар тодорч байна. Өнгөрсөн есдүгээр сараас эхлэн банкууд зээл олголтоо хязгаарлаж эхэлсэн. Энэ үед төв банкны удирдлагууд АНУ-ын санхүүгийн хямрал найдваргүй зээлээс улбаатай. Энэ явдал манайд давтагдахгүй гэх баталгаа үгүй, тиймээс арилжааны банкууд зээлээ хязгаарласан гэж мэдэгдэж байлаа. Гэтэл зээлээ хязгаарласан банкууд удалгүй хадгаламжийн хүүгээ өсгөөд эхэллээ. Уг нь банкууд өндөр хүүтэй зээл олгож, бага хүүтэй хадгаламж байршуулж дундаас нь ашиг олдог газар. Гэтэл энэ жишиг алдагдаж, зээлээ хязгаарласан атлаа банкууд хадгаламжийн хүүгээ өсгөөд эхэллээ. Энэ үед олны дунд банкууд хүндэрсэн байж болзошгүй гэх яриа гарч эхлэв. Харин төв банкныхан арилжааны банкууд доголдсон юм биш. Инфляци өндөр хувьтай гарч байна. Тиймээс төв банк бодлогын хүүгээ өсгөлөө. Ингэснээр арилжааны банкууд бага хүүтэй зээл олгохоо больж, төвбанкны 10.25 хувийн хүүтэй үнэт цаас худалдан авсан нь ашигтай болж байгаа. Төвбанкны үнэт цаас худалдаж авах үүднээс банкууд хадгаламжийн хүүгээ өсгөсөн. Ингэснээр гүйлгээнд байгаа бэлэн мөнгө арилжааны банкуудад төвлөрөх боломжтой болж байгаа юм. Энэ нь инфляцийг бууруулах нөхцөлийг бүрдүүлж байгаа гэж байв. Гэтэл яг үнэндээ энэ бүгд үлгэр болж таарсан. Аль ч улсын банк санхүүгийн байгууллага хадгаламжийнхаа 40 хүртэлх хувийг зээлд гаргадаг байна. Гэтэл манай банкууд хадгаламжаасаа давсан зээл өнгөрсөн хугацаанд олгосоор иржээ. Энэ онд гэхэд банкуудын гаргасан зээл өнгөрсөн оныхоосоо 36 хувиар өссөн байх жишээтэй. Дэлхийн санхүүгийн хямрал банкуудад огцом нөлөөлсөн зүйл үнэндээ байхгүй. Санхүүгийн хямрал болж байгаа энэ үед дэлхийн ихэн хулс орнууд арилжааны банкууддаа дэмжлэг үзүүлж байна. Манай улс гэсэн энэ аргыг хэрэглэх хэрэгтэй гэсээр Эрсдэлийн санд байршиж байсан 300 орчим тэрбум төгрөгийг арилжааны банкуудад байршуулахаар болоод байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.
Translate