Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

8 сар 2008
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 7-р сар   9 сар »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
5 сар 22, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

12 жилийн сургалтын хөтөлбөрт шилжинэ

Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиуд 2006 оноос 11 жилийн сургалтын тогтолцоонд шилжсэн. Үүнээс өмнө ерөнхий боловсролын сургуульд 10 жил суралцаж төгсдөг байв.

Тэгвэл манай улс дэлхийн нийтийн жишигт нийцүүлэн 2008 оны хичээлийн жилээс 12 жилийн боловсролын тогтолцоо руу шилжих гэж байна. Гадаадын их, дээд сургуулиуд манай улсаас оюутан авахдаа 12 жилийн суурь боловсрол шаарддаг учраас тэр юм. Ингэснээр хүүхдүүд 6 настайдаа нэгдүгээр ангид элсэж, дунд сургуулиа 18 настайдаа төгсөх юм. Энэ жил улсын хэмжээнд нэгдүгээр ангид нийт 1320 бүлэгт 40 мянга 705 зургаан настан элсэх бол, өнгөрсөн онд сургуульд элсэж амжаагүй 7 настай 27 мянган хүүхэд давхар элсэх нь. Зургаан настай нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийн 12 мянга нь нийслэлд, 30 мянга нь хөдөө орон нутагт, тэр дундаа аймгийн төвөөс алслагдсан газар амьдарч байна. Тиймээс тэднийг аймгийн төвийн дотуур байртай дунд сургуульд суралцуулах юм.

Хүүхдүүдийн амьдрах орчныг цэвэр, тохитой байлгах үүднээс аймгийн төвийн сургуулиудын дотуур байранд энэ жил нийт 1,9 тэрбум төгрөгийн засварын ажил хийжээ. Ингэснээр бяцхан сурагчдын амьдрах дотуур байр бэлэн болсон байна. Одоо зургаан настай хүүхдүүдэд хичээл заах, дотуур байранд тэдэнтэй ажиллах багш сурган хүмүүжүүлэгч, сургалтын менежерүүдийг бэлтгэх сургалт Дэлхийн банкны санхүүжилтээр хоёр үе шаттай явагдаж байна. Нэгдүгээр үе шатанд 85 сургагч багшийг хамруулсан бол, хоёрдугаар үе шат өнгөрсөн сарын 24-нд эхэлжээ. Уг сургалт хуваарийн дагуу аймгуудад зохиогдох бол, нийслэлийн дүүргүүдийнх өнөөдөр эхэлсэн байна.

БШУЯ-ны сайдын тушаалаар 230 хүнтэй баг гарч, 12 жилийн сургалтын төлөвлөгөө боловсруулахаас гадна, нэгдүгээр ангийн сурагчдын үзэх хичээлийн сургалтын хөтөлбөрийг баталжээ.

6 настнуудын сэтгэн бодох, ой тогтоох чадвар сайн байдаг учраас эрдэм номд шамдуулахад хүндрэл гарахгүй гэж эрдэмтэд үзэж байна. Хэдийгээр тийм ч зургаан настай хүүхдүүдэд долоон настай хүүхдүүдээс арай хялбар хичээл орох юм. Тухайлбал, сэтгэхүйг нь хөгжүүлэх тоглоом наадгайн хичээл давамгай орно. Тиймээс сургалтын хөтөлбөрт багтсан тоглоом наадгайг 6 настнуудын ангиудад нийлүүлэхээр төлөвлөж сонгон шалгаруулалт зарлажээ. Мөн монгол хэл, математик, дуу хөгжим, зураг технологийн сурах бичгүүд зургаан настнуудад зориулан хэвлүүлсэн байна. Мөн тэдэнд зориулсан сурагчийн ширээ сандал, ангийн самбарыг улсын хэмжээний бүх сургуулиудад нийлүүлэх тендер явагдаж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.