Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

5 сар 2024
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 4 сар   6 сар »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
7 сар 4, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Үлэг гүрвэлийн олдворуудаа буцаан авахад хамтарсанд талархав

2024.05.21 Монгол Улс. Улаанбаатар хот.Соёлын сайд Ч.Номин АНУ-ын Төрийн Департаментын Боловсрол, соёлын асуудал эрхэлсэн товчооны Төрийн нарийн бичгийн даргын Бодлого хариуцсан орлогч Рафик Мансур тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Соёлын сайд Ч.Номин 2023 онд Монголоос гаралтай үлэг гүрвэлийн олдворуудыг буцаан авах ажлыг амжилттай хамтран зохион байгуулсанд АНУ-ын талд талархал илэрхийлж, соёлын салбарт цаашид олон чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Улмаар талууд хууль бусаар Монгол Улсаас хил давсан байж болзошгүй археологийн болон угсаатны зүйн соёлын үнэт зүйлсийг илрүүлэн тогтоох, буцаан авах чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов. Соёлын өмчийг хамгаалах талаар холбогдох баримт бичгийг байгуулахын чухлыг онцлов. Америкийн Нэгдсэн Улс өнөөдрийн байдлаар соёлын өмчийг хамгаалах тухай хэлэлцээрийг 34 улстай байгуулжээ. Ази-Номхон далайн бүсээс БНХАУ, Камбож зэрэг улсууд энэ хэлэлцээрт оролцдог байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.