Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

8 сар 2023
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 7-р сар   9 сар »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
5 сар 22, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2023.08.28. Монгол Улс. Улаанбаатар хот. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Рудольф Кулитц өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын чухал гуравдагч хөрш ХБНГУ-тай өрнүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа онцгой ач холбогдолтойг тэмдэглэж,  харилцааг цаашид өргөжүүлэн гүнзгийрүүлэх, шат ахиулахад Элчин сайд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Элчин сайд Х.Р.Кулитц 2024 онд тохиох Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг үр дүнтэй тэмдэглэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцаа холбоог нэмэгдүүлэхийн төлөө чармайн ажиллахаа онцлов.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.