Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

6 сар 2023
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 5 сар   7-р сар »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
5 сар 22, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт эхлэв

2023.06.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Төрийн ордон. Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт Төрийн ордонд эхэллээ. Уулзалтаар Уур амьсгалын өөрчлөлт, Хүнсний аюулгүй байдал, Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлс дэх эмэгтэйчүүдийн оролцоо сэдвээр салбар хуралдаан болохын зэрэгцээ өндөр түвшний уулзалтууд болох юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх: дэлхий ертөнцийн амар амгалан, аюулгүй байдлыг хангах, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд улс орнуудын эмэгтэй удирдагчдын үүрэг оролцоо, манлайлал нэн чухал байгааг тэмдэглэв. Жендерийн тэгш байдлыг хангаж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах нь хүний эрхийн салшгүй хэсэг, ардчиллын үндсэн шалгуур гэдгийг гүнээ ухамсарлаж, амар амгалан, эв нэгдэлтэй дэлхий ертөнцийг бүтээхийн төлөө хамтран ажиллахыг уриаллаа. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатима болон Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Андоррын Хант Улс, Япон Улс, Люксембургийн Их Гүнт Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд нар уулзалтад оролцогсдод амжилт хүсэж, видео мэндчилгээ дэвшүүлэв. Уулзалтыг ХБНГУ, БНФУ дэмжин, хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Гадаад хэргийн сайд нар нь биечлэн оролцож байна. Уулзалтад дэлхийн бүс нутаг бүрийн төлөөлөл, тухайлбал Буркина Фасо, Индонез, Лихтенштайн, Өмнөд Африкийн Гадаад хэргийн сайд, Австрали, Мозамбикийн Жендэрийн асуудал хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд болон НҮБ, олон улсын бусад байгууллагын төлөөлөгчид биечлэн, 10 гаруй улсын Гадаад хэргийн сайд  цахимаар оролцож байна. Дэлхийн хүн амын тал хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэднийг чадавхжуулах, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн феминист болон феминист чиг баримжаатай гадаад бодлого хэрэгжүүлж буй орнуудын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Монгол Улс ч эмэгтэйчүүдэд чиглэсэн бодлогыг гадаад харилцаандаа тасралтгүй явуулж, жендэрийн зааг ялгааг арилгахад чиглэсэн үйл ажиллагааг тогтмол дэмжиж ирсэн юм. Энэ уулзалт нь Монгол Улсын бодлого, байр суурийг таниулах төдийгүй жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад оруулж буй бодит хувь нэмэр болно. Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт хоёр өдөр үргэлжилнэ гэжээ. 

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Гадаад хэргийн сайд Наледи Пандорыг хүлээн авч уулзлаа-

2023.06.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Төрийн ордон.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Гадаад хэргийн сайд Наледи Пандорыг хүлээн авч уулзлаа. Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэнд Ерөнхийлөгч талархал илэрхийлж, энэ айлчлал хоёр улсын найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдгийг тэмдэглэв. Мөн Ерөнхийлөгч Сурил Рамафосад мэндчилгээ уламжлахыг хүсэв. Гадаад хэргийн сайд Наледи Пандор Ерөнхийлөгчтэй санал нэг байгаагаа илэрхийлж, Ерөнхийлөгч Сурил Рамафосагийн мэндчилгээг уламжиллаа. Уулзалтын үеэр дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдал болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Индонез Улсын Гадаад хэргийн сайд Ретно Л.П.Марсудиг хүлээн авч уулзлаа-

2023.06.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Төрийн ордон.Бүгд Найрамдах Индонез Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө байгааг Ерөнхийлөгч тэмдэглээд, Монгол Улс ойрын хугацаанд Жакарта хотноо Элчин сайдын яамаа нээхээр төлөвлөж буйг хэлэв. Мөн Ерөнхийлөгч Жоко Видодод мэндчилгээ уламжлахыг хүсэв. Гадаад хэргийн сайд Ретно Л.П.Марсуди Ерөнхийлөгч Жоко Видодогийн мэндчилгээг уламжилж, Монгол Улсын Ерөнхийлөгчийг тааламжтай цагтаа айлчлах урилгыг нотлов. Бүгд Найрамдах Индонез Улс нь Монгол Улсыг чухал түнш гэж үздэгийг тэмдэглэж, Элчин сайдын яамаа нээхээр болсон нь хоёр улсын төдийгүй АСЕАН-ы гишүүн орнуудтай харилцах харилцаа, хамтын ажиллагаанд чухал түлхэц болно гэдгийг онцлов. Уулзалтын үеэр НҮБ, бүс нутаг, олон улсын болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцлоо.



Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.