Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

5 сар 2023
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 4 сар   6 сар »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
5 сар 21, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх III Чарльзийг хаан сэнтийд залах ёслолд оролцож байна…

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хаан гуравдугаар Чарльзийг хаан сэнтийд залах төрийн ёслолд оролцоно-

2023.05.05. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт 2023.05.06-ны өдөр Лондон хотноо болох Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс /ИБУИНХУ/-ын Цог Жавхлант Хаан гуравдугаар Чарльзийг хаан сэнтийд залах төрийн ёслолд оролцоно. Төрийн ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цог Жавхлант Хаан гуравдугаар Чарльзтай уулзаж, Монголын ард түмний нэрийн өмнөөс Хааны гэр бүл болон Британийн ард түмэнд баяр хүргэнэ. Цог Жавхлант Хааныг сэнтийд залах төрийн ёслолд гадаадын улс орны төр, засгийн 2000 гаруй төлөөлөгч оролцоно гэжээ. 

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хаан гуравдугаар Чарльзийг хаан сэнтийд залах төрийн ёслолд оролцож байна-

2023.05.06. ИБУИНХУ. Лондон хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Лондон хотын Вэстминстерийн сүмд ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хаан гуравдугаар Чарльз болон Хааны хатан Камилла нарыг хаан сэнтийд залах төрийн ёслолд оролцож байна. Монгол Улсын Төрийн тэргүүн ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хааны урилгаар хаан сэнтийд залах төрийн ёслолд анх удаа оролцож байгаа юм. Энэхүү үйл ажиллагаа нь 1000 гаруй жилийн өнө эртний түүхтэй өвөрмөц зан үйл бүхий төр, шашин, соёлыг хослуулсан ёслол бөгөөд Хаан гуравдугаар Чарльз 1066 оноос хойш Вэстминстерийн сүмд хаан сэнтийд заларч буй 40 дэх хаан болж байна. 

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Хаан жүжиг тоглох Колизей театрт зочлов-

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хаан Гуравдугаар Чарльзийг хаан сэнтийд залах Төрийн ёслолд оролцохоор Лондон хотноо ажиллах үеэрээ Монгол хаан жүжиг тоглох Колизей театрт зочилж, бэлтгэл ажилтай танилцав. Тэрээр Монгол хаан жүжгийг Лондон хотноо толилуулах төсөл дээр хамтран ажиллаж буй Херо Энтертайнмент, Wild Yak Productions, Мактуб Продакшнс продюсерын багийн гишүүдтэй уулзаж, уран бүтээлийн өндөр амжилт хүслээ. Уэст Эндийн (West End) хамгийн том буюу 2359 суудалтай танхим бүхий Колизей театрт Тоска, Айда, Набукко дуурь, Хунт нуур, Жизель балет зэрэг сонгодог бүтээлүүдийг тавьдаг.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Британи улсад сурч буй монгол оюутнуудтай уулзлаа-

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хаан Гуравдугаар Чарльзийг хаан сэнтийд залах Төрийн ёслолд оролцохоор Лондон хотноо ажиллах үеэрээ Ерөнхийлөгчийн илгээлт-2100 хөтөлбөрийн хүрээнд Британи Улсад суралцаж буй оюутан залуустай Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайдын яаманд уулзлаа. Тус хөтөлбөрийн хүрээнд ИБУИНХУ-д 29 монгол оюутан, үүнээс 15 оюутан дэлхийн шилдэг 100 их сургуулийн нэг Бристолын их сургуульд суралцаж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн илгээлт-2100 хөтөлбөр амжилттай хэрэгжиж буйд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж, хилийн чанадад суралцах хугацаандаа Монгол Улсаа төлөөлж буйгаа үргэлж санаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, монгол хүний оюуны нөөц бололцоог бүрэн ашиглаж, хичээл зүтгэл гарган суралцахыг захилаа. Ерөнхийлөгчийн илгээлт-2100 хөтөлбөрт шалгаран Британи Улсад суралцаж буй оюутнууд сургуулиа амжилттай дүүргээд эх орондоо эзэмшсэн мэргэжлээрээ ажиллана гэдгээ илэрхийлэв гэжээ. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.