Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

3 сар 2023
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 2 сар   4 сар »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
5 сар 21, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив…

2023.03.27-29. Монгол Улс. Улаанбаатар хот. Төрийн ордон. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд:

  • Шведийн Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хелена Сангеланд,
  • Бруней Даруссалам Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пехин Дато Рахмани Дато Басир,
  • Бүгд Найрамдах Латви Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Маяа Маника,
  • Бүгд Найрамдах Австри Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андрэас Рийкэн,
  • Израил Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ирит Бен-Абба Витале 
  • Бүгд Найрамдах Аргентин Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Густаво Сабино Вака Нарваха,
  • Финланд Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лина-Кайса Миккола,
  • Оманы Султант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аль-Бусайди,
  • Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хассане Рабехи,
  • Украин Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дмитро Пономаренко
  • Бүгд Найрамдах Исланд Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Торир Ибсен,
  • Бүгд Найрамдах Эстони Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ханнес Хансо,
  • Бүгд Найрамдах Эль Сальвадор Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алдонов Франкеко Альварез,
  • Бахрейны Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мухаммад Гассан Мухаммад Аднан Шейху,
  • Данийн Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Томас Өстрип Мөллер нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
  • Бүгд Найрамдах Уганда Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мозес Каваалуко Кизиге,
  • Бүгд Найрамдах Литва Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Рикардас Слепавикиус,
  • Бүгд Найрамдах Ангол Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аугушту да Силва Кунья
  • Гүрж Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Николоз Лалиашвили,
  • Бүгд Найрамдах Словак Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Петер Лизак,
  • Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мойн ул Хак,
  • Бүгд Найрамдах Малави Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аллан Жозеф Чинтедза нар Итгэмжлэх жуух бичгээ 2023.03.27-ны өдрөөс 29-ний өдөр өргөн барив.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Элчин сайд нарыг үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд нар хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа дурдаж, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлэв. Түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв гэжээ. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.
Translate