Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

2 сар 2023
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 1 сар   3 сар »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728  
5 сар 21, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Сар шинэдээ сайхан шинэлээрэй…

2023.02.20. Монгол Улс. Улаанбаатар хот. Сангийн яам. Улиран өнгөрч буй Буян үйлдэгч хэмээх Усан бар жилд дэлхий нийтээр эдийн засгийн томоохон сорилтын жил байлаа. Засгийн газраас эдийн засгаа тогтворжуулах хариу арга хэмжээ авсны үр дүнд уул уурхайн бүтээгдэхүүний экспортоо нэмэгдүүлж, валютын нөөцөө арвижуулж, төсвийн алдагдлаа бууруулах зорилгоо амжилттай биелүүлсэн жил байлаа. Нүүрсний экспортыг 18 сая тонн гэж төсөөлж байсан бол оны эцэст 31.8 сая тоннд, зэсийн баяжмалын экспортыг 1.45 сая тоннд хүргэсэнээр нэгдсэн төсвийн орлого 1.9 их наяд төгрөгөөр давж биеллээ. Ингэснээр Ковид-19 цар тахлын үед ДНБ-ий 12 хувьд хүрч байсан төсвийн алдагдал 2.1 хувьд хүрч буурлаа. Мөн гадаад валютын нөөц 32% нэмэгдэж 3.4 тэрбум ам.долларт хүрснээс гадна 2020 онд -4.6 хувиар агшиж байсан эдийн засаг 2022 онд 4.8 хувийн өсөлттэй байлаа. Гадаад өрийн зохицуулалтыг амжилттай хийсний үр дүнд Чингис бондыг 100% төлж, самурай бондын санхүүжилтыг хугацаанаас нь өмнө бэлэн болгож, дахин санхүүжилт хийсэн бондоо амжилттай арилжаалсан, олон улсын хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдсэн жил байлаа. Мянга мянган жилийн төрт ёсны уламжлалтай Монгол түмэн минь айл хотлоороо энх амгалан, ажил үйлс нь бүтэмжтэй, аз хиймориор дүүрэн, азай буурлууд маань энх тунх, үр хойч нь эрдэм мэдлэгтэй, эрүүл саруул байж тарган тавтай хаваржиж, дэлгэр зунтай золгохын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье гэжээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.
Translate