Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

11 сар 2022
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 10 сар   12 сар »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
5 сар 22, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Сангийн сайд Б.Жавхлан Тереза Ко-г хүлээн авч уулзав…

2022.11.22. Монгол Улс. Улаанбаатар хот. Сангийн яам. Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын ерөнхий захирал хатагтай Тэрэза Ко, Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын Ерөнхий захирлын ажлын албаны зөвлөх Садфар Парфез, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран болон тус банкны бусад төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Азийн хөгжлийн банкны эх үүсвэрээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд, Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр болон манай улсын эдийн засгийн төлөв байдлын талаар ярилцлаа. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай 2022-2023 онд Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд боловсрол, санхүү, гааль, байгаль орчин, авто зам, эрчим хүчний салбаруудад хамтран ажиллахаар харилцан тохиролцсон. Азийн хөгжлийн банкны эх үүсвэрээр 2022, 2023 онуудад хэрэгжих төслүүд Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлоготой уялдах бөгөөд Боомт, эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд зарцуулагдах юм. Уулзалтын төгсгөлд Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын 2022 оны эдийн засгийн төлөв байдал, 2023 оны төсвийн төсөөллийн талаар мэдээлэл өгч дэлхий нийтэд тулгарч буй эдийн засаг, санхүүгийн эрсдэлт нөхцөлийг даван туулах талаар Монгол Улсын Засгийн газрын бодлого шийдвэрийг танилцууллаа. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.