Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

10 сар 2022
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 9 сар   11 сар »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
5 сар 22, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжиж ажиллана…

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Ерөнхийлөгч А.Танака-г хүлээн авч уулзав. Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бэхжүүлж, тогтвортой хөгжлийг хангахад Япон Улсын дэмжлэг, хөнгөлөлттэй зээл, тусламж онцгой үүрэг гүйцэтгэж ирснийг Ерөнхийлөгч тэмдэглэв. Ялангуяа боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг салбарт тууштай дэмжлэг үзүүлж ирснийг Монголын төр, засаг, ард түмэн  өндрөөр үнэлдгийг дурдаж,  ЖАЙКА-ын тусламж цаг үеэ олсон, иргэдэд хүртээмжтэй, сэтгэл шингэсэн байдгийг онцлов. Цаашид уул уурхай, газрын ховор элемент, хөдөө аж ахуй, хүнс, аялал жуулчлал зэрэг салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг хэлэв. А.Танака сүүлийн жилүүдэд Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг товч танилцуулж, Тэрбум мод, Хүнсний хангамж, аюулгүй байдал, Эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөний хүрээнд нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Ерөнхийлөгч А.Танака-гийн энэ удаагийн айлчлал хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил, ЖАЙКА-ын Монгол дахь Төлөөлөгчийн газар байгуулагдсаны 25 жил, ЖАЙКА-ын далайн чанад дахь сайн дурын гишүүд Монголд томилогдон ажиллаж эхэлсний 30 жилийн ойн хүрээнд болж байна. А.Танака нь ЖАЙКА-ын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа томилогдон ажиллаж байгаа бөгөөд 2014 онд Монгол Улсад айлчилж байсан юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.