Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

10 сар 2022
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 9 сар   11 сар »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
5 сар 21, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Жайкагийн Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзав…

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын  ерөнхийлөгч Танака Акихико болон Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайд Кобаяши Хироюки тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр Сангийн сайд Б.Жавхлан хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын Засгийн газрын хамтран хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцсон бөгөөд одоогийн байдлаар Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 5 төсөл,  буцалтгүй тусламжийн 3,  төслийн бус буцалтгүй тусламжийн 2,  техникийн туслалцааны 25 төсөл, өвсний үндэс, хүнсний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр хэрэгжиж байна. Япон Улсын Засгийн газар 1991 оноос хөгжлийн тусламжийг Монгол улсад олгож эхэлсэн. 2022 оны хагас жилийн байдлаар 120.6 тэрбум иений буцалтгүй тусламж, 55.7 тэрбум иений техник туслалцаа, 182.4 тэрбум иений хөнгөлөлттэй зээл, нийт 358.4 гаруй тэрбум иений (3.3 тэрбум гаруй ам.доллар) зээл, тусламжийг үзүүлээд байна. Сангийн сайд Б.Жавхлан ЖАЙКА-тай хамтын ажиллагааны 30 жил, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа нээсний 25 жилийн ой тохиож байгаад баяр хүргэж хоёр орны хамтын ажиллагаа улам бэхжин, нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлэв.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.