Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

10 сар 2022
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 9 сар   11 сар »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
5 сар 22, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Бодибилдинг фитнесийн холбоод нэгдэж ажиллахаа илэрхийлэв…

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын бодибилдинг фитнесийн холбоо болон Монголын бодибилдинг фитнесийн хөгжлийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзав.Бодибилдинг фитнесийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Фитнес мисс Б.Сугарсүрэн Монгол Улсаас анх удаа хүрэл медаль авсанд Ерөнхийлөгч баяр хүргэв. Цаашид талцал, хуваагдлаа хойш тавьж, бодибилдинг, фитнесийн спортын хөгжил, эрүүл монгол хүний төлөө нэгэн дээвэр дор хамтран зүтгэх нь чухал байгааг хэлэв. Бие биенээ хүлээн зөвшөөрч, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад орсноор дэлхийн тавцанд илүү их амжилт гаргах боломж байгааг тэмдэглэж, шинээр байгуулах холбоог бүх талаар дэмжиж ажиллахаа хэлэв. Монголын бодибилдинг фитнесийн холбоо, Монголын бодибилдинг фитнесийн хөгжлийн холбооны төлөөлөл Ерөнхийлөгчийн санал, уриалгыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.