Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

9 сар 2022
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 8 сар   10 сар »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
5 сар 21, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцоно…

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2022 оны 09 дүгээр сарын 19-24-ний өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцоно. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ жилийн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл Шийдвэрлэх мөч: Харилцан хамааралтай сорилтуудад өөрчлөлт авчрахуйц шийдлүүд сэдвийн дор болно. Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлнэ. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийхээр төлөвлөж байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд 100 гаруй улс төрийн тэргүүний түвшинд биечлэн оролцохоо мэдэгджээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.
Translate