Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

7 сар 2022
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 6 сар   8 сар »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
5 сар 21, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Дэлхийн мэдээллийн агентлагууд…

Reuters агентлагийг 1851 оны аравдугаар сард сэтгүүлч Paul Reuter үүсгэн байгуулсан гэдэг. 2000 оны эхээр тус агентлаг дэлхийн шилдэг таван мэдээллийн агентлагийн тоонд багтаж байлаа. Тус мэдээллийн агентлаг нь хувьцаат компани хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд хамгийн том хувьцаа эзэмшигч нь Press association болон Ройтерс агентлагийн ажилчид эзэмшдэг гэх 2000-аад оны мэдээлэл бий. Reuters агентлаг олон улсын мэдээ бэлтгэн дамжуулдаг бол, 1868 онд байгуулагдсан Press association нь 120 гаруй орон нутгийн сониноос бүрдэж, дотоодод мэдээлэл түгээдгээрээ онцлогтой байжээ. Үүгээрээ Reuters болон Press association ялгардаг аж. Харин Францын хэвлэлийн агентлаг 1835 онд байгуулагдсан ч, 1944 оны есдүгээр сараас Францын хэвлэлийн агентлаг болох Agence France Press /AFP/ нэрээр үйл ажиллагаагаа явуулах болжээ. Тус агентлагийн төв байр Парис хотноо байрладаг бөгөөд дэлхийн 151 гаруй оронд салбартай. Олон улсын мэдээллээ Франц, Англи, Испани, Португали, Герман, Араб зэрэг улс үндэстнүүдийн түгээмэл хэрэглэдэг зургаан хэлээр гаргадаг байна. Тиймээс AFP өнөөдөр дэлхийн хэвлэл мэдээллийн томоохон агентлагийн тоонд зүй ёсоор ордог юм. Бүр 1935 оноос Эйфлийн цамхагт дамжуулах антенн байрлуулж телевизийн хөтөлбөр байнгын дамжуулж эхэлсэн бол, 1964 оноос хоёрдугаар хэсэг нь ашиглалтад орж, 1972 оноос телевизийн хөтөлбөрөө өнгөтөөр дамжуулж эхэлсэн байна. 1984 оноос тус мэдээллийн агентлагийн хөгжлийн 4-р шат эхэлсэн гэж үздэг. Тус мэдээллийн агентлаг 2018 онд 2400 гаруй ажилтантай гэх судалгаа гарч байжээ. АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй Associated Press /AP/ агентлаг 1846 оны тавдугаар сарын 22-ны өдөр байгуулагджээ. Нью-Йоркийн таван сонин Америк, Мексикийн дайны талаарх мэдээллийг түргэн шуурхай хүргэх зорилгоор тус агентлагийг анх байгуулсан гэдэг. Тус мэдээллийн агентлаг 3000 хол давсан ажилтантай аж. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.
Translate