Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

7 сар 2022
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 6 сар   8 сар »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
5 сар 22, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

АНУ-ын Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлэв…

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэндчилгээ дэвшүүллээ.

АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД:

Америкийн Нэгдсэн Улсын нэрийн өмнөөс Танд болон Монголын ард түмэнд 07 дугаар сарын 11-ний өдөр тохиож буй Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн баярын мэндийг дэвшүүлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Дипломат харилцаатай 35 жилийн хугацаанд манай хоёр улсын харилцаа өсөн нэмэгдсээр ирлээ. Манай хоёр ард түмний ойр дотно нөхөрлөлийн хамт ардчиллын үнэт зүйлс, хүний эрх, хууль дээдлэх ёсны төлөөх бидний хамтын тууштай зүтгэл ирэх он жилүүдэд ч биднийг улам ойртуулах болно. Америкийн Нэгдсэн Улс нь Монгол Улсын стратегийн түнш бөгөөд гуравдагч хөрш гэдгээрээ бахархдаг. Америкийн ард түмний нэрийн өмнөөс, Жилл бид хоёр дэлхийн өнцөг булан бүрд оршин суугаа монголчуудад Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан аз жаргал, баяр цэнгэлийг хүсэн ерөөе гэжээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.