Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

7 сар 2022
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 6 сар   8 сар »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
5 сар 21, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Антонио Гутерреш мэндчилгээ ирүүлэв…

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Нэгдсэн Үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мэндчилгээ дэвшүүллээ.

УГ МЭНДЧИЛГЭЭНД:

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монголын бүх ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ өргөн дэвшүүлье. Түүхэн энэхүү онцгой цаг үе хүмүүн төрөлхтөн бид бүхэнд нэгэн гэр бүл шиг эв нэгдэлтэйгээр хамтран ажиллахыг эргэн сануулж байна. Улс орон бүр – дэлхий нийтээрээ нүүрлээд буй КОВИД-19 цар тахал, улам бүр нэмэгдэж буй ядуурал, тэгш бус болон шударга бус байдал, цаашлаад уур амьсгалын өөрчлөлт, мөргөлдөөн зэрэг үндэсний хил дамнасан тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж ажиллах шаардлагатай тулгараад байна. Түүхэн чухал ач холбогдолтой энэ өдөр Монголын нийт ард иргэд тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх ахиц дэвшлийг эрчимжүүлэх, түүнчлэн энэ дэлхийн бүх хүмүүсийн төлөө илүү сайхан, шударга, тайван ертөнцийг цогцлоох үйлсэд хувь нэмрээ оруулж ажиллана гэдэгт бүрэн итгэлтэй байна. Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд энэхүү завшааныг тохиолдуулан гүн хүндэтгэлээ илэрхийлж буйг минь хүлээн авна уу гэжээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.
Translate