Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

6 сар 2022
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 5 сар   7-р сар »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
5 сар 22, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Швейцарын банк яагаад нэр хүндтэй байдаг вэ…

Фото: theasianpost.co.uk

Швейцарын банк дэлхийн хамгийн нэр хүндтэй банкуудын тоонд ордог. Тус улсын банкууд харилцагчдынхаа тухай ямарч мэдээлэл гадагш гаргадаггүй, өндөр нууцлалтай байдаг учраас тэр юм. Тиймээс, тус улсын банкууд руу хэний мөнгө орж, гарч байдгийг тэр бүр мэдэх бололцоогүй. 2009 оны тавдугаар сарын 2-ны хавьцаа АНУ-д 15 тэрбум ам.долларын татвараас зайлсхийсэн 52 мянган иргэн байгаа гэх мэдээлэл гарч байлаа. Тэднийг Швейцарийн UBS банкинд харилцах болон хадгаламжийн данстай байж магадгүй гэж Америкийн татварын албаныхан сэрдэж байсан юм. Тиймээс тэд Швейцарийн UBS банкнаас америк харилцагчдынхаа нэрсийг гаргаж өгөх хүсэлт тавьсан талаар дэлхийн хэвлэлүүд онцлон бичиж байсныг хэн хүнгүй санаж буй нь лавтай. Харин Швейцарийн UBS банкныхан америк харилцагчдынхаа нэрсийг өгөхгүй гэдгээ шүүхийн өмнө албан ёсоор мэдэгдэж байсан гэлцдэг. Хэрэв америк харилцагчдынхаа тухай мэдээлэл өгвөл Швейцарийн хуулийг тэрсэлсэн хэрэг болно гэж тус банкныхан мэдэгдэж байжээ. Цаашлаад тус банкны нэр хүнд дэлхийн тавцанд унаж, харилцагчдынх нь итгэл сулрах байсан гэж үздэг юм. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.