Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

6 сар 2022
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 5 сар   7-р сар »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
5 сар 22, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Австралийн элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив…

Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэти Смит Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргэж, амжилт хүсэв. Мөн Монгол, Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосны түүхэн 50 жилийн ой энэ онд тохиож буйг онцолж, харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсролын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэв. Элчин сайд Кэти Смит Монгол, Австралийн Өргөтгөсөн түншлэлийн харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, Австралийн Холбооны Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэх, иргэд хоорондын харилцааг бэхжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв. Ажиллах болон амрах визийн тохиролцооны тухай Монгол Улс, Австралийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг 2022.07.01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм. Ингэснээр Монгол, Австралийн 100 хүртэлх залуу тус бүр нэг жил хүртэлх хугацаанд ажиллах, сурах, аялах боломж нээгдэж буй нь иргэдийн солилцоог нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт санал нэгдэв.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.