Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

4 сар 2021
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 3 сар   5 сар »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
5 сар 22, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Хятадын элчин сайдыг хүлээн авч уулзав…

Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын хилийн боомтуудын үйл ажиллагаа, вакцины нийлүүлэлтийн асуудлаар ярилцлаа. Дэлхийн нийтийг хамарсан коронавируст халдвар улс орны эдийн засаг, хүн амын эрүүл мэндийг өндөр эрсдэлд оруулж буй энэ цаг үед БНХАУ вакцин нийлүүлэлтийг саадгүй явуулж байгаад Сангийн сайд талархал илэрхийллээ. Мөн эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг нүүрсний экспорт, бараа бүтээгдэхүүний импортыг цаашид хэвийн явуулахад БНХАУ-ын зүгээс дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг хүсэж, Замын-Үүд боомтыг эрүүл, ногоон бүс болгох зорилт тавин ажиллаж байгааг Сангийн сайд Б.Жавхлан онцоллоо. Элчин сайд Цай Вэньруй хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх вакцин нийлүүлэлт, хилийн боомтуудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зэрэгт онцгой анхаарч ажиллаж буйгаа хэллээ.

 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.