Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

4 сар 2021
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 3 сар   5 сар »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
5 сар 22, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

50.7 сая ам.доллараар төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улс Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Монгол Улс Covid-19-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төслийн хүрээнд Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар тохиролцож, хэлэлцээрт гарын үсэг зураад байна. Энэхүү хөнгөлөлттэй зээлээр Монгол Улс нийт хүн амынхаа 60 хүртэлх хувийг вакцинжуулалтад хамруулахад хүрэлцэхүйц вакциныг худалдан авах, тээвэрлэх, хадгалах, аюулгүй байдлыг хангах, улс орон даяар түгээх, хянах, хүчилтөрөгчийн бага оврын станц байгуулах зэрэг хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж, дэд бүтцийг өргөжүүлэх, бэхжүүлэх арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэх юм. Үүнээс гадна цар тахлын эсрэг вакцин нь шинэ төрлийн дархлаажуулалтын бэлдмэл учраас эмч, эмнэлгийн ажилтнуудаа чадавхжуулах, сургаж бэлтгэн мэдлэг, мэдээлэл олгох, вакцин хийсний дараа илэрч болох хүндрэлээс сэргийлэх, дархлаажуулалтын хамралтын түвшинг үнэлэх, хянах, хяналт тавих зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхэд зарцуулна гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Олон улсын хөгжлийн ассоциацаас олгох энэхүү хөнгөлөлттэй зээлийн хүү нь жилийн 1.25, үйлчилгээний хураамж 0.75, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны хэмжээ 0.5 хувь байна. Зээлийн эргэн төлөх хугацаа 30 жил. Үүнээс эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм. Энэхүү  нэмэлт санхүүжилтын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы баасан гарагийн буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталсан юм.  

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.