Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

9 сар 2020
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 1 сар   10 сар »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
5 сар 19, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

НҮБ-ын Суурин зохицуулагчтай уулзав

2020-09-23./DP/. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг орон нутгийн төрөлжсөн байгууллагын багийн төлөөлөгчдийнх нь хамтаар хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Засгийн газраас КОВИД-19 цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд НҮБ-ын зүгээс тууштай дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж ирснийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд онцлон тэмдэглэв. Цаашид эдийн засгийг сэргээх, монгол иргэдийг татан авах зэрэгт чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхэд үргэлжлүүлэн хамтран ажиллахыг хүслээ. НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра Монгол Улсын Засгийн газраас  КОВИД-19 цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг сайшааж буйгаа илэрхийлэв. Мөн

Дэлхийн Улс орнуудад жишиг болохуйц ажиллаж байгаа цөөн орны нэг гэдгийг цохон хэллээ.

Мөн Цар тархлын тархалтын оргил үед хязгаарлалтын хатуу дэглэм хэрэгжүүлж байх явцад хүүхдийн мөнгийг нэмэгдүүлж 100 мянган төгрөгт хүргэсэн нь оновчтой шийдэл байсныг зориуд тэмдэглэн хэлье гэжээ. Улмаар НҮБ-аас нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулж, цаашид бүхий л талаар дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа мэдэгдлээ. Уулзалтаар талууд Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг үндэсний түвшинд хангахад шаардлагатай санхүүжилтийг цогцоор шийдвэрлэх зорилгоор Олон талт түншлэгчдийн платформыг байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Өнөөдрийн уулзалтад НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч А.Хайкенс, Хүн амын сангийн Монгол Улс дахь албаны дарга К.Ишикава, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Туслах суурин төлөөлөгч Г.Нямжаргал, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь үндэсний хөтөлбөрийн менежер В.Лютенко зэрэг хүмүүс оролцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.
Translate