Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

1 сар 2020
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 12 сар   9 сар »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
5 сар 21, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Парламентийн 4 дэх удаагийн сонгууль…

Манай улсад парламентийн сонгууль 4 жилд нэг удаа болдог. Анхны сонгууль 1992 болж байсан бол, дөрөв дэх удаагийн парламентийн чөлөөт сонгууль 2008.06.29-ний өдөр болсон юм. Үүнээс өмнөх гурван удаагийн сонгуулийг можаритар системийн жижиг тойргоор явуулж байсан билээ. Энэ нь улсын хэмжээнд нийт 76 тойрогт намуудын гишүүд нэр дэвшиж, тойрогтоо олон санал авсан нь УИХ-ын гишүүн болдог тогтолцоо юм. Тухайлбал, нэг тойргоос нэг хүн сонгогдож, УИХ-ын гишүүн болдог байсан гэсэн үг. Тэгвэл дөрөв дэх удаагийн сонгууль можаритар системийн томсгосон тойргоор явагдсан онцлогтой. Тухайн үед улсын хэмжээнд нийт 26 тойргийн 76 мандатад өрсөлдөгчид нэр дэвшсэн юм. Нэг тойрогт оршин суугаа хүн амын тооноос хамаарч хоёр, гурав, дөрвөн мандат ч байсан юм. Сонгогчид үүнээс өмнөх сонгуулиудад нэг хүнийг сонгодог байсан бол, 2008 оны сонгуулиар тойрогтоо нэр дэвшиж байсан нийт дэвшигчдээс мандатын тооноосоо хамааран хоёр, гурав, дөрвөн хүнийг сонгох боломжтой байв. Тухайн үед Монгол Улсын дээд шүүхэд 18 улс төрийн нам бүртгэлтэй байснаас 14 нь оролцохоор Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлж байсан юм. Ингэхдээ, Иргэний хөдөлгөөний нам, Монголын ногоон нам, Социал демократ намууд нийлж эвсэл байгуулж оролцсон байдаг. Энэ ч утгаараа 2007 оны оны сонгуульд нийт 11 нам, эвсэл оролцсон юм. Эдгээр нам эвслээс нийт 311 хүн нэр дэвшсэн бол, бие дааж 45 хүн нэрээ дэвшүүлж байлаа. Нийт нэр дэвшигчдийн 290 нь эрэгтэй, 66 нь эмэгтэйчүүд байна гэсэн судалгааг тухайн үед Сонгуулийн ерөнхий хорооноос гаргаж байсан юм. Монголд сонгуулийн насны 1 сая 561 мянга 248 хүн байна гэсэн судалгааг тухайн үед Монгол Улсын Иргэний бүртгэл мэдээллийн төв гаргаж байлаа. Сонгогчдын 50 хүрэхгүй хувь нь саналаа өгвөл дахин сонгууль явагдах магадлалтай байсан юм. Гэхдээ Монгол Улсын иргэд сонгуульдаа идэвхитэй оролцдог учраас ийм зүйл гарахгүй байх гэж холбогдох албаныхан тухайн үед итгэл дүүрэн байв. Өнгөрсөн сонгуулийн судалгаануудаас харахад сонгуулийн ирц 80-90 хувьтай байсан юм. 2008 оны парламентийн сонгуулиар ч энэ хувь хэмжээ буурахгүй байх гэж Сонгуулийн ерөнхий хорооныхон хүлээж байсан нь нууц биш. Тэр үеийн Сонгуулийн ерөнхий хорооны дарга Баттулга: 4 дэх удаагийн парламентийн сонгуулийг маргаан, будлиангуй, шударга, үнэн, зөв явуулахаар манай байгууллага ажиллаж байна. 4 жилд нэг удаа болдог Үндсэн хуульд заасан, төрийн ажил учраас алдаа эндэгдэл гаргахгүйг хичээж байна. Юуны өмнө сонгогчдын нэрийн жагсаалт гаргах асуудал дээр онцгой анхаарал тавьлаа. Өмнөх сонгиулуудаар сонгогчдын нэрийн жагсаалт сонгуулийн өмнөхөн гардаг байсан. Тэгвэл энэ удаагийн сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтыг гурван сарын өмнө гаргасан байгаа. Сонгогчдын нэрсийг веб хуудсанд тавьсан. Сонгогчид өөрсдийнхөө нэрийг веб хуудсанд үнэн зөв тавигдсан эсэхийг шалгаж нягталсан. Тэгээд буруу зөрүүгээ залруулаад явсан. Энэ мэт сонгогчын нэрсийн жагсаалт гаргах асуудал дээр онцгой анхаарч ажилласан. Энэ бол сонгуулийг шударга болгох үндэсийн үндэс юм. Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийг шударга явуулах үүднээс сонгогчдыг дахин санал өгөхөөс сэрэмжилж, урьд өмний сонгуульд хэрэглэж байсан бэхэн тэмдэглэгээг хэрэглэхээр болсон явдал. Бэхээ бүх аймаг, сум, нийслэлийн сонгуулийн хороодод тараагаад байна. Энэ бол сонгогчыг дахин санал өгөх, сонгуулийг будлиантуулахаас урьдчилан сэргийлж чадна. Үүний зэрэгцээ Сонгуулийн ерөнхий хороо өмнөх сонгуулиар иргэдийг олноор нь өөр тийш шилжүүлж санал өгүүлдэг байсан алдаа дутагдлыг таслан зогсоосон. Бүх аймаг, нийслэлийн засаг дарга нартай ярьж иргэдийн шилжилт хөдөлгөөнийг сонгууль дуустал түр зогсоогоод байна. Сонгогч шилжих асуудлыг маш хатуу хянаж байгаа. Зөвхөн хуульд заасан 2 тохиолдолд шилжих хөдөлгөөн хийлгэж байгаа. Энэ нь албан томилолт юм уу, өвчний улмаас бол шилжиж хөдөлгөөн хийхийг зөвшөөрсөн. Бусад тохиолдолд шилжихийг зөвшөөрөхгүй байгаа. Өчигдрөөс урьдчилан санал авах ажлыг эхлүүллээ. Саналын хуудсыг хэвлүүлж, бүх сонгуулийн хэсгүүдэд хүргэсэн учраас янз янзын ажлын шалтгаанаар ийш тийшээ явах хүмүүс саналаа урьдчилан битүүмжилж өгөөд явж болж байгаа. Ийм ажлуудыг зохион байгуулсан учраас сонгууль будлиан маргаан гарах асуудал нилээд цэгцрэх байх гэсэн бодолтой байна. Сонгуулийн дүн сонгуулиас хоёр, гурав хоногийн дараа гарна гэсэн тайлбарыг 4 дэх удаагийн парламентийн сонгуулийн өмнө өгч байсан юм. Өмнө нь сонгуулийг жижиг можитар системээр авдаг байхад дүн нь тэр өдрөө гардаг байлаа. Өмнөх сонгуулиудад иргэд тойрогтоо нэр дэвшиж буй нэг хүний сонгодог байсан тул, сонгуулийн хуудсыг ялгахад амар, дүн нь ч хурдан гардаг байжээ. Харин 2008 оны парламентийн сонгууль томсгосон тойргоор явагдаж, иргэд тойргийнхоо мандатны тоогоор нэр дэвшигчдийг сонгох байсан учраас саналыг хуудсыг тоолоход хугацаа шаардагдахаар байв. Энэ ч утгаараа сонгуулийн урьдчилсан дүн 2008 оны долдугаар сарын 2 ноос нааш гарахгүй гэж мэдэгдэж байсан юм. Монголын парламентийн сонгуулын үйл явцыг ажиглахаар манай улсад гадаадын 20 орны 150 гаруй төлөөлөгчид тухайн үед хүрэлцэн ирсэн юм. Манай улсын сонгууль жинхэнэ утгаараа ардчилсан, чөлөөт болж чадаж байгаа эсэхийг тэд ажигласан нь энэ юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.