Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

11 сар 2010
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 10 сар   12 сар »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
5 сар 21, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Барилгын салбарын хөгжлийг зээлийн хүү тушиж байна…

2010.11.10. Монгол Улс. Улаанбаатар хот. Хоёр жилийн өмнө буюу хямралын үед ихэнх арилжааны банкууд орон сууцны зээлээ зогсоосон. Энэ үед цөөхөн хэдэн банк орон сууцны зээл олгож байсан ч, харамсалтай нь хэтэрхий өндөр шаардлага тавьж байлаа. Тодруулбал, Голомт, Капитрон зэрэг банкууд худалдан авах орон сууцныхаа үнийн дүнгийн 50 хүртэлх хувийг урьдчилж өгөх ёстой гэсэн шаардлага тавьж байсан юм. Дийлэнх арилжааны банкууд орон сууцны зээлээ зогсоогоод байсан үед, зээл олгож байсан хэдэн банк нь хэтэрхий өндөр шаардлага тавьж байсан учир орон сууцны зээлд хамрагдагсдын тоо хоёр жилийн өмнөхөөсөө эрс буурчээ. Үүнтэй холбоотойгоор барилгын компаниуд эргэлтийн хөрөнгөгүй болж гацаанд орсон гэхэд болно. Үүний тод илрэл бол, тухайн үед улсын хэмжээнд 4200 барилгын ажил зогссон явдал юм. Хямралын үед барилгын салбарын өнгө төрх иймэрхүү байсан бол, одоо нөхцөл байдал дээрсэн болов уу. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хичнээн барилгын ажил зогсонги байдалтай байгаа талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Ганбат: Улсын хэмжээнд хичнээн барилгын ажил зогссоныг одоогоор мэдэх боломжгүй. Энэ нь оны эцэст тодорхой болно гэв. Харин Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамныхан өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд барилгын ажил ямар хэмжээнд яваа, хичнээн нь ашиглалтад орж, хичнээн нь зогсонги байдалтай байгааг мэдэх боломжгүй байна гэсэн тайлбар өгсөн юм. Харин Модун компанийн маркетингийн менежер Нандинцэцэг: Сүүлийн үед орон сууцны эрэлт нэмэгдэж байна. Ингэхдээ гол төлөв зээлээр орон сууц авч байгаа хүмүүс их байна. Зээлийн хүү өндөр байгаагаас орон сууцны эрэлт бага байна гэв. Барилгын компаниуд зээлээр орон сууцаа худалдахыг хүсч байна. Харин иргэд зээлээр орон сууц худалдаж авахыг илүүд үзэж байна. Гэвч зээлийн хүү өндөр учраас иргэд орон сууц худалдаж авч чадахгүй байна. Үүнтэй холбоотойгоор барилгын компаниудын боруулалт ч тааруу байгааг хувийн хэвшлийн зарим компаниуд учирлаж байна. Эрэлт ихтэй байгаа орон сууцны зээлийг хүүг бууруулах боломж байгаа эсэхт Монголбанкны мөнгөний бодлого, судалгааны газрын дарга Болдбаатар: Иргэд худалдаж авсан орон сууцаа барьцаалж зээл авдаг. Иргэдийн барьцаанд тавьсан орон сууцыг барьцаалж буюу түүгээр баталгаажуулж арилжааны банкууд хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргахыг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэж нэрлэж байгаа юм. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийг УИХ өнгөрсөн дөрөвдүгээр сард баталсан. Энэ хууль ирэх оноос хэрэгжиж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн зах зээлд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас арилжаалагдана гэсэн үг. Цаанаа барьцаатай, бас баталгаатай учир энэ үнэт цаасыг худалдаж авах хөрөнгө оруулагчид их бий. Арилжааны банкууд ч, үнэт цааснаас олсон орлогоо зээлд гаргаж эхэлбэл, орон сууцны зээл олголт нэмэгдэнэ. Орон сууцны зээл олголт нэмэгдэхийн хэрээр зээлийн хүү буурна. Энэ нь илүү их хүн орон сууцтай болох таатай боломжийг бий болгохоос гадна, барилгын компаниуд ч сэргэнэ гэсэн хариулт өглөө. Тэгэхээр хоёр жилийн өмнө хямралд өртсөн, өнөөг хүртэл орон сууцны зээлд найдаж яваа барилгын салбарын ирээдүй ипотекийн буюу хөрөнгөөр баталгаажсан үнэт цааснаас цаашид ихээхэн хамааралтай байхаар байна. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.
Translate